• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Редакцийн сонголт

Засгийн газар УИХ-д өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслөө буцааж татахаар болжээ

2022-04-18
in Редакцийн сонголт, Улс төр
0
Засгийн газар УИХ-д өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслөө буцааж татахаар болжээ

Засгийн газар өнгөрсөн оны аравдугаар сар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хуулийн төслийг өргөн барихдаа “Багц хуулийн төсөлд нийтдээ таван төсөл багтаж байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай гэсэн таван төсөл.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулалтыг нь тайлагнах, хяналт тавих гэх мэт ерөнхий асуудлуудыг тусгаж байгаа. Мөн өнөөдрийн тогтолцоог өөрчилж 2030 оноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, түүнээс хойш бүрэн хуримтлалын тогтолцоонд орно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулж илүү олон жил шимтгэл төлснийг нь урамшуулах, тэтгэврийн ердийн наснаас хойш тэтгэвэр тогтоолговол тэтгэврийн хэмжээг нь нэмэгдүүлэн тооцдог болох зохицуулалтыг оруулсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөлд өнөөдрийн ерөнхий зохицуулалтыг нь хэвээр хадгалсан. Харин нэмээд ихэр хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэмжийг 20 хоногоор нэмэгдүүлж байгаа.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөлд хөдөлмөрийн осол гаргаагүй ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, урамшуулах олгох зохицуулалт тусгасан.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд даатгуулагч нэмэлт тэтгэврийн даатгалд хамрагдаж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг тусгасан” гэж байсан юм. Гэвч Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа УИХ-д өргөн бариад байсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслөө буцааж татах шийдвэр гаргасан байна.

ShareTweetShare
Previous Post

АНУ-аас Монголд биолаборатори байгуулах асуудлыг ҮАБЗ хэлэлцэнэ

Next Post

А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгийг он дуустал 100 хувь бэлнээр олгохоор шийдвэрлэсэн

Next Post
ХНХЯ: 2 МАШИНТАЙ, 2 БАЙРТАЙ, 200-ГААС ДЭЭШ МАЛТАЙ АЙЛУУД ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГЭЭС ХАСНА

А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгийг он дуустал 100 хувь бэлнээр олгохоор шийдвэрлэсэн

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан