Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоотой хамтран өнөөдөр /2022.05.17/ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх” сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтад Нийслэлийн ЕБ-ын 29 дүгээр сургуулийн дунд, ахлах ангийн 40 гаруй сурагчид хамрагдаж, шилжилтийн насны онцлог болоод нөхөн үржихүйн талаарх мэдлэг ойлголтоо дээшлүүлж, харилцан ярилцлаа.