• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Редакцийн сонголт

Шведэд буй монголын 2000 гаруй эд өлгийн зүйлээр үзэсгэлэн гаргах боломжтой

2022-05-25
in Редакцийн сонголт, Улс төр
0
Шведэд буй монголын 2000 гаруй эд өлгийн зүйлээр үзэсгэлэн гаргах боломжтой

УИХ-ын дарга Г.Занданшатарт Шведийн Хаант Улсын парламент буюу Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр бараалахлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд дэлхий дахины энэ амаргүй цаг үед урт замыг туулж Монгол оронд зорьж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр, “КОВАКС” хөтөлбөрт үнэтэй хувь нэмэр оруулсан Шведийн Хаант Улсад гүн талархал илэрхийлж, манай улсын иргэдийн дархлаажуулалтад “КОВАКС” хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.

Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монголд байх хугацаандаа УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл, Байнгын хорооны дарга болон бусад албаны хүмүүстэй уулзаж, ардчилал, хүйсийн тэгш байдлыг хангах талаар санал солилцсон гэв. Тэрбээр хэлэхдээ, манай улсад ардчилал үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд бид нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог бүхий л салбарт нэмэх эрх зүйн зохицуулалт хийхээр ажиллаж байна хэмээн танилцуулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар ардчиллын 100 жилийн түүх, ардчиллын хөгжил, ялангуяа жендэрийн эрх тэгш байдал ба хууль тогтоомж, бодлого, жендэрийн эрх тэгш байдлын уялдаа холбоо, бодлогын талаарх үнэ цэнэтэй туршлагаа хуваалцсанд талархал илэрхийлье гэв. Тэрбээр, манай гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш, Шведийн Хаант Улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан итгэлцэл, ардчилал, хүний эрх, хууль тогтоох ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улс чухал ач холбогдол өгдөг гэв. Мөн 2024 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Ойн хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг дэмжсэн олон ажлыг өрнүүлэх нь чухал. Тухайлбал, Шведийн Угсаатны зүйн музей болон Свен Хэдиний санд хадгалж буй 2000 гаруй монголын эд өлгийн зүйлээр Стокхолм хотноо үзэсгэлэн гаргах боломжтой гэдгийг дурдав.

ShareTweetShare
Previous Post

500 га талбайд эрдэнэ шиш тариална

Next Post

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний эсрэг нийтийн вакцинжуулалт хийх шаардлагагүй

Next Post
ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний эсрэг нийтийн вакцинжуулалт хийх шаардлагагүй

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний эсрэг нийтийн вакцинжуулалт хийх шаардлагагүй

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Говьд Марсын судалгааны бааз байгуулах ажил ирэх жил эхэлнэ

Говьд Марсын судалгааны бааз байгуулах ажил ирэх жил эхэлнэ

2022-06-26
Хоттой ойрхон голын эрэг хогонд дарагдсан хэвээр байна

Хоттой ойрхон голын эрэг хогонд дарагдсан хэвээр байна

2022-06-26
Жаргалантын аманд 1.8 км урттай үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажил эхэллээ

Жаргалантын аманд 1.8 км урттай үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажил эхэллээ

2022-06-26
Төрийн 17 байгууллагын цахим хуудасны мэдээлэлд үнэлгээ хийв

Төрийн 17 байгууллагын цахим хуудасны мэдээлэлд үнэлгээ хийв

2022-06-22
‘Монгол Абилимп-2022’ мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдаан болно

‘Монгол Абилимп-2022’ мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдаан болно

2022-06-22
ХНХЯ: 2 МАШИНТАЙ, 2 БАЙРТАЙ, 200-ГААС ДЭЭШ МАЛТАЙ АЙЛУУД ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГЭЭС ХАСНА

А.АРИУНЗАЯА: Нэг сая төгрөгөөс доош орлоготой иргэдийн НДШ-ийн 50 хувийн буцаан олголтыг энэ сарын 25-наас олгоно

2022-06-20
ОХУ-д саатсан зорчигчдыг МИАТ-ын онгоц өнөөдөр авна

Монголын бүлэг жуулчин БНСУ-ын Яньян нисэх буудлаар дамжин 15 хоног визгүй зорчих боломжтой боллоо

2022-06-20
Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо, Норовлин сумд удахгүй хатуу хучилттай авто замаар холбогдоно

Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо, Норовлин сумд удахгүй хатуу хучилттай авто замаар холбогдоно

2022-06-20
Элсэлтийн Ерөнхий Шалгалт болоход ГУРАВ ХОНОГ үлдлээ

Элсэлтийн Ерөнхий Шалгалт болоход ГУРАВ ХОНОГ үлдлээ

2022-06-20
Дэлхийн усан спортын холбоо транс тамирчид эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглов

Дэлхийн усан спортын холбоо транс тамирчид эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглов

2022-06-20
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ огцом чангаруулав

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ огцом чангаруулав

2022-06-20
Баянгол дүүргийн нийгмийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээг ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа

Баянгол дүүргийн нийгмийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээг ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа

2022-06-20
Залуучуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Залуучуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо

2022-06-20
Өвдөг шороодсон бөхчүүдийг нэгдсэн унаагаар хот руу буцаана

Тува, халимаг, буриад бөхчүүд наадамд зодоглох хүсэлт ирүүлжээ

2022-06-20
ХЭҮК-ын даргаар Ж.Хунанг улираан томилов

ХЭҮК-ын даргаар Ж.Хунанг улираан томилов

2022-06-20
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан