• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

З.Мэндсайхан : Хэнтий аймагт тариалалтын шинэ технологи амжилттай туршигдаж байна

2022-05-30
in Дэд онцлох, Нийгэм, Орон нутаг
0
З.Мэндсайхан : Хэнтий аймагт тариалалтын шинэ технологи амжилттай туршигдаж байна

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх, ХХААХҮЯ-ны  холбогдох албаныхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн сумдад ажиллаж, тариалалтын явц болон шинээр нэвтэрч буй технологиудын талаар тариаланчидтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Хэнтий аймгийн хувьд төвийн бүстэй харьцуулахад харьцангуй өндөр, алслагдсан бүсэд тариалалт эрхэлдэг. Аймгийн хэмжээнд Хэрлэн, Мөрөн гэсэн гол сумдад хүнсний ногооны тариалалт явагддаг онцлогтой юм.

Хэнтий аймагт ажиллах үеэрээ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж – Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байна. Бид юуны өмнө дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилт тавин, хөрөнгө оруулалт хийж байна. Энэ хүрээнд тариаланчиддаа бодит дэмжлэгүүдийг Засгийн Газраас үзүүлэх томоохон шийдвэрүүдийг гаргасан. Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан ХААДС-д хүсэлт гаргасан 227 иргэн, аж ахуйн нэгжид 10.3 мянган тонн улаанбуудайн үрийг 30 хувийн урьдчилгаатай, 140 гаруй аж ахуйн нэгжид 930 тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай олгоод байна.

Улсын хэмжээнд үр тарианы тариалалтын явц 70 гаруй хувьтай, төмс хүнсний ногооных 35-40 хувьтай явж байна. Тариалалт хугацаандаа хэвийн явагдаж байна гэсэн үг. Урьдчилсан дүн зургадугаар сарын 25-аар гарна. Засгийн газраас гаргасан бодлого, шийдвэр зорилтот бүлэгтээ, тариаланчдад хэрхэн хүрч, үр дүнгээ өгч байгаа талаар Хэнтий аймгийн тариаланчидтайгаа уулзаад явж байна. Нөгөөтэйгүүр Канадаас нэвтэрсэн эрдэнэшүүлэггүй технологийг амжилттай нэвтрүүлээд, туршаад явж буй Хэнтий Тариалалт ХХК, Өлзийт Энсада ХХК-ын тариалангийн талбайгаар орлоо. Энэ нь уламжлалт технологиос татгалзан механик боловсруулалтыг нь цөөлөөд, дэвшилтэт техникийн хүчээр олон үйлдлийг нэг явалтаар хийх, нэг га-д тарьж байгаа үрийн нормыг багасгаад тариалалтын хугацааг урагшлуулах зэрэг хэд хэдэн давуу талтай харагдаж байна. Уг технологийн хувьд олон улсад онолын хувьд батлагдсан, парктикт үр өгөөж, үр дүнгээ өгөөд явж байгаа. Харин манай орны хөрс, цаг уурын нөхцөлд амжилттай нутагшуулахаар ААН-үүд олон жил уйгагүй туршиж, эхнээсээ үр дүнг үзээд хэрэгжүүлээд явж байна. Энэ тал дээр Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэн дээр судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд хийгдээд явж байна. Амжилттай болвол арга зүйг нь боловсруулаад явна. Ингэснээр нийтэд дагаж мөрдөх боломж бүрдэж, тариалалтын хувьд нэг том дэвшил гарах юм. Түүнчлэн АХБ-ны санхүүжилтээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Дулааны талд баригдах усалгааны системийн ажлын явцыг эрчимжүүлэх, ашиглатад ороход шаардагдах зарим асуудлыг нь шийдэхээр газар дээр нь мөн ажиллаж байна” гэлээ.

Засгийн газраас өнөөдрийн байдлаар газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 686 аж ахуйн нэгжид 43,4 тэрбум төгрөг, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 582 иргэн, аж ахуйн нэгжид 12,2 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа юм.

ShareTweetShare
Previous Post

Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг буулгаж эхэллээ

Next Post

Түлэнхийн төв комиссын шалгалтад ороход 1 хоног үлдлээ

Next Post
Түлэнхийн төв комиссын шалгалтад ороход 1 хоног үлдлээ

Түлэнхийн төв комиссын шалгалтад ороход 1 хоног үлдлээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан