• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

ДУУ ХООЛОЙ: Би өөрөө ‘хогоо шүүрдмээр’ байна

2022-05-30
in Дэд онцлох, Нийгэм
0
ДУУ ХООЛОЙ: Би өөрөө ‘хогоо шүүрдмээр’ байна

‘Би бүхнийг хийж чадна’ хэмээн өөртөө итгэлтэй ярих энэ охиныг Д.Тамир гэдэг. 17 настай тэрбээр ‘Хөгжлийн бэрхшээлтэй’ гэх ангилалд багтдаг ч хэн нэгнээр өрөвдүүлэхийг хүсдэггүй. Зүгээр л бусдын адил гэрээ цэвэрлэж, хоол хийж, хогоо шүүрдэхийг хүсдэг нэгэн.

Хөгжлийн бэрхшээлтэй оюутан, залуусын дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлыг нь ярилцах ‘Хөгжлийн бэрхшээлтэй оюутан, залуусын чуулга‘ уулзалт өнөөдөр (2022.05.27) болж байна. Энэ уулзалтын үеэр оюутнуудын төлөөлөл болгож, Д.Тамир охинтой ярилцсан юм. Тэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг энгийн хүн шиг хүлээж авдаг нийгмийг хүсэж байна.

МЭДРЭМЖ: ‘ЧИ ЧАДАХГҮЙ ЭЭ, БИ ХИЙЕ’ ГЭДЭГ ҮГ ХАМГИЙН МУУХАЙ

-Би төрөлхийн нэг гаргүй, хөгжлийн бэрхшээлтэй. Анх үүндээ их эмзэглэдэг байсан юм. Бусдаас санаа зовоод гараа нууж, асуухаар нь уурладаг байлаа. Сүүлдээ олон хүн асуугаад байхаар дасчихдаг юм билээ. Учраа хэлж, тайлбарладаг болсон.

‘Чи чадахгүй, би хийе’ гэдэг энэ үг үнэхээр муухай. Надад олон хүн ингэж хэлж байсан. Зүгээр л хог шүүрдэх гэхэд ‘Хэрэггүй ээ, би хийе’ гээд л. Би зүгээр л бусдын адил гэрээ цэвэрлэж, хогоо шүүрдэхийг хүсэж байна.

Би ерөнхий боловсролын 104-р сургуулийг төгссөн. Ангидаа ганцаараа хөгжлийн бэрхшээлтэй нь болохоор хүмүүс өрөвдөж, ажлаас хойш суулгана. Заримдаа манай ангид надаас өөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байхгүй гэж бодохоор уур хүрдэг байлаа.  ‘Чи чадахгүй’ гээд л олон зүйлээс тусгаарладаг байсан болохоор тэр.

Сургууль дээр тэмцээн, уралдаан зохион байгуулахад би оролцож чаддаггүй. Миний оронд өөр хүүхэд оруулчихдаг байсан.Тэгээд би тэдний хийж байгааг хараад л суудаг байлаа.

Бас ‘Чи хөгжлийн бэрхшээлтэй юм чинь ганц, хоёр даалгавар өгөөд дүнг чинь гаргачихъя’ гэж хэлж байсан ч багш бий. Тэд энэ үйлдлээ надад тусалж байна гэж боддог байх. Яг үнэндээ энэ бүхэн гадуурхагдаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Би бүх зүйлийг хийж чадна шүү дээ.

АНХНЫ СЭТГЭГДЭЛ: ХҮМҮҮС ИЛЭН ДАЛАНГҮЙ БОЛЧХООСОЙ

-Би есдүгээр ангиа төгсөөд Хүнс, технологийн коллежид талх, нарийн боовны чиглэлээр сурч байна. Одоо хоёрдугаар курс. Хүмүүс намайг энэ мэргэжлийг сонгосонд их гайхдаг. ‘Яагаад заавал хоёр гар шаардах ажил хийх гээд байгаа юм бэ’ гээд л.

Дунд сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй болохоо мэдэхгүй байсан юм. Гэтэл нэг өдөр интернетээр над шиг гаргүй хүн бялуу хийж байхыг харсан. Түүнийг нь хараад урам орж, талх, нарийн боов хийдэг хүн болохоор шийдсэн.

Хичээлдээ ирсэн эхний өдөр багш нар нэлээд санаа зовж, хүлээж авсан. Харин ангийнхнаасаа бол би өөрөө нуудаг байсан юм. Нэг өдөр манай ангийн хүүхэд ‘Сандал аваад өгөөч” гэхээр нь авч өгөх гээд бостол “Өө чи нэг гаргүй юм уу, тэгвэл би өөрөө авчихъя’ гэсэн. Үүнээс хойш ангийн бүх хүүхэд мэдсэн.

Хамгийн муухай нь тэд надтай энэ талаар ярилцахгүй хэрнээ нууцаар шивнэж яриад байсан. Хэн нэгний талаар нууцаар ярих муухай шүү дээ. Тийм болохоор би хүмүүсийг илэн далангүй байгаасай гэж хүсдэг.

ЖАРГАЛТАЙ МӨЧ: ӨӨРИЙН ХИЙСЭН ТАЛХ, БЯЛУУГАА ИДЭХ ХАМГИЙН ГОЁ

-Бялуу, талхаа өөрөө хийж эхэлсэн чинь яг л бүхнийг сурсан юм шиг сайхан санагдаж байгаа. Өөрийн хийсэн талхаа идэх хамгийн гоё.

Нэг удаа хичээл дээрээ хийсэн бялуугаа гэрийнхэндээ аваачиж өгсөн юм. Ээж маань ‘Миний охин ийм гоё зүйл хийж чаддаг байсан юм уу’ гээд л  амтархан идсэн.

АМЬДРАЛЫН ТҮШИГ: ЭЭЖИЙНХЭЭ СЭТГЭЛИЙГ Л ТАЙВАН БАЙЛГАХ ЮМСАН

-Миний хамгийн сайн зөвлөх, хамгийн сайн найз бол ээж. Шийдвэрлэж чадахгүй асуудал гарах бүрт ээжтэйгээ ярилцана. Хичээлд явахдаа ямар хувцас өмсөхөө мэдэхгүй байх үедээ хүртэл асууна.

-Дэндүү бухимдахдаа тэвчилгүй ээждээ уурлах үе бий. ‘Намайг яах гэж ийм төрүүлсэн юм бэ’ гээд л гомдоно. Дараа нь тайвшраад уучлалт гуйдаг. Энэ бүхэнд ээж минь буруугүй шүү дээ.

Намайг хамгийн сайн ойлгодог энэ хүний ачийг хариулахыг хичээж байгаа. Ээжийнхээ сэтгэл санааг нь тайван байлгаж, сайхан амьдрах юмсан.

ShareTweetShare
Previous Post

Түлэнхийн төв комиссын шалгалтад ороход 1 хоног үлдлээ

Next Post

Хүүхдийн баяраар зам хааж, 3000 хүний парад болно

Next Post
Хүүхдийн баяраар зам хааж, 3000 хүний парад болно

Хүүхдийн баяраар зам хааж, 3000 хүний парад болно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан