• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Эрээнд хөл хорио тогтоосон ч чингэлэг тээвэр зогсоогүй гэв

2022-06-06
in Дэд онцлох, Нийгэм
0
Тяньжинд ачаалал ихэсч, 6004 чингэлэг хүлээгдэж байна

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 2022/01 тоот мэдэгдэл гаргаж, 2022 оны зургадугаар сарын 2-ны өдөр ПСР шинжилгээгээр Covid-19-ийн дөрвөн тохиолдол илэрч, хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргасан.

Иргэдийн зүгээс энэ шийдвэртэй холбоотой чингэлэг тээврийг хязгаарласан гэх мэдээллийг цахим хуудастаа бичиж байна. Үүнийг холбогдох албаны хүмүүсээс тодруулахад “Хөл хорио тогтоосон ч чингэлэг тээвэрт саатсан зүйл байхгүй. Хилийн боомтуудыг хаасан гэдэг ташаа мэдээлэл” гэсэн юм.

Хатуу хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор Эрээнд сургууль, цэцэрлэг болон бусад нийтийн газрын үйл ажиллагаа, авто, төмөр, агаарын замын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоож, иргэдийг гэрээс гарахгүй, үйлчилгээг хаалганаасаа авах, цар тахлын дэглэмийг нягт баримтлах, шаардлагатай тохиолдолд шуурхай штабаас зөвшөөрөл авч хотоос гарах зэрэг дэглэм баримтлахаар болсон. Гэхдээ хилийн боомтуудын үйл ажиллагааг хязгаарлаагүй байна.

Одоогийн байдлаар Эрээн-Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа төдийгүй чингэлэг тээвэрлэлтийг ч үргэлжлүүлж байгаа аж.

Авто тээврийн үндэсний төв, бусад албаны хүмүүсийн хэлэхдээ “Эрээний боомтоор нэвтрүүлэх ачаа барааг сугалаагаар оруулж буйд иргэд бухимдлаа илэрхийлсэн. Үүнээс үүдэж чингэлэг тээврийг хязгаарласан мэт ташаа ойлголт гарч байна. Хилийн нөхцөл байдлыг хуучин хэвэнд оруулах хүртэл хугацаа шаардлагатай. Түүнээс хилийн боомт хааж, тэг зогсолт хийсэн зүйл байхгүй” гэж онцоллоо.

Цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж, өнгөрсөн гуравдугаар сараас Хятадын талаас ачаа тээврийг сугалаагаар нэвтрүүлж эхэлсэн. Нөхцөл байдлыг харгалзаж албаны хүмүүс иргэдэд хүлээцтэй хандах хэрэгтэйг хэлж буй юм.

Хилээр нэвтрүүлж байгаа ачаа тээврийн жолооч нарын дунд сугалаа явуулаагүй байна. Зөвхөн чингэлэг тээвэрлэлтийн хувьд ачаалалтай байгаа учраас тодорхой зохицуулалт хийж байгаа учраас тээвэрлэлт хугацаа алдах асуудал гарч буй аж. Үүнийг тэг зогсолт гэж ойлгож болохгүйг албаныхан хэллээ.

ShareTweetShare
Previous Post

Швейцарын гаалийнхан 14 дүгээр зууны үеийн самурайн сэлмийг хил дээр хураажээ

Next Post

‘Петрочайна дачин тамсаг’ ХХК-тай хийсэн гэрээний хэрэгжилтийг дүгнэнэ

Next Post
‘Петрочайна дачин тамсаг’ ХХК-тай хийсэн гэрээний хэрэгжилтийг дүгнэнэ

'Петрочайна дачин тамсаг' ХХК-тай хийсэн гэрээний хэрэгжилтийг дүгнэнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан