• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

‘Оюутолгой’-н гүний уурхайн хүдэр буулгуур тэсэлгээ маргааш эхэлнэ

2022-06-16
in Нийгэм, Онцлох мэдээ, Эдийн засаг
0
Оюутолгой компанийн ажилтан ажлын байрандаа нас баржээ

Канадын ‘Turquoise Hill Resources’ компанийн мэдээлснээр ‘Оюутолгой’ төслийн гүний уурхайн хүдэр буулгуур тэсэлгээг зургадугаар сарын 17-нд буюу маргааш эхлүүлэхээр болжээ. Энэ нь гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд ахиц дэвшилж гарч байгааг илтгэж буй талаар тус компани өнгөрсөн Мягмар гаригт цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

‘Turquoise Hill Resources’ компани бүтэн жилийн тайландаа хүдэр буулгуурын тэсэлгээг энэ оны III улиралд буюу тооцоолсон хугацаанаасаа өмнө эхлүүлж, 2023 оны эхний хагаст анхны тогтвортой олборлолтод хүрэхээр тооцсон талаар дурджээ.

Гүний уурхайн хүдэр буулгуур тэсэлгээг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө эхлүүлснээр ‘Панел 0’ буюу гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл ирэх оны нэгдүгээр хагаст эхлэхэд эергээр нөлөөлнө гэж тус компани үзсэн байна. Мөн тэсэлгээнээс гарсан чулууг бутлуур руу тээвэрлэж эхлэх ажээ.

Ил уурхайгаас олборлосон зэсийн агууламж 33 хувиар буурчээ

‘Оюутолгой’-н  2022 оны нэгдүгээр улирлын тайланд дурдсанаар, уурхайн ашиглалтын төлөвлөгөөний дагуу бага агуулгатай хүдэр олборлолт, металл авалтаас хамааран ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн агууламж 33 хувиар буурсан байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр агааржуулалтын хойд амд газрын гадаргаас доош 181 метрийн нэвтрэлт хийгдэж, агааржуулалтын 3-р босоо амын нэвтрэлтийн ажил дууссан байна. Агааржуулалтын урд, хойд амын ашиглалтад орох хугацаа Covid-19 цар тахлын нөлөөллөөс үүдэн есөн сараар хойшлохоор байгаа аж. Энэ нь “Панел 0”-ын тогтвортой үйлдвэрлэлд нөлөөлөхгүй бөгөөд “Панел I”, “Панел II хэсгийн ажлын төлөвлөлт хийгдэж буй юм байна.

Тус компани Монгол Улс болон БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, нийлүүлэлтийн сүлжээ тасрах эрсдэлийг зохицуулсаар байгаа ажээ. “Оюутолгой”-н ТУЗ Монгол Улсын Засгийн газартай тохиролцсон нөхцөлийн дагуу “Оюутолгой”-г Монголын цахилгаан сүлжээнээс урт хугацааны эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилгоор Цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээ байгуулахыг зөвшөөрсөн.

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” болон ӨМӨЗО-ы Олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны компани (IMPIC) хооронд БНХАУ-аас эрчим хүч импортлох зохицуулалтын хугацааг сунгахаар зарчмын хувьд тохирсон билээ. Энэ зохицуулалт нь 2026 он хүртэл буюу гурван жилийн хугацаанд сунгагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд үргэлжлүүлэн 2030 он хүртэл сунгах (одоогийн гэрээний хугацаа 2023 оны долдугаар сард дуусна)-аар төлөвлөж, арилжааны нөхцөлүүдийг эцэслэхээр ажиллаж буй аж.

‘Рио Тинто’ болон ‘Оюутолгой’ компаниуд Техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авах талаар Монгол Улсын Засгийн газраас байгуулсан Техникийн ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна.

ShareTweetShare
Previous Post

Хөвсгөл нуурыг UNESCO байгалийн өвөөр бүртгэжээ

Next Post

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Next Post
Улаанбаатарт 8 градус дулаан байна

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан