• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ огцом чангаруулав

2022-06-20
in Дэлхий дахинд
0
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ огцом чангаруулав

Лхагва гарагт болсон мөнгөний бодлогын хурлаар АНУ-ын төв банк өндөр инфляцыг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар өсгөж 1.5-1.75 хувь хүргэлээ. Энэ нь 1994 оноос хойших хамгийн огцом өсгөсөн үзүүлэлт юм.

Тус төв банкны ерөнхийлөгч Жером Пауэлл хэвлэлийн хурлын үеэр ‘7 дугаар сарын хурлаар бодлогын хүүг дахин 0.5-0.75 нэгж хувиар өсгөх хүлээлтэй байна’ гэж онцолжээ. Шинжээчид Холбооны нөөцийн банкийг бодлогын хүүгээ энэ онд 3.4% орчимд хүргэж нэмэгдүүлнэ гэж үзэж байгааг CNBC мэдээлсэн байна.

АНУ-д инфляцын түвшин 1981 оноос хойш буюу 40 гаруй жилийн дээд түвшинд хүрээд буй. Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын хороо “инфляцыг зорилтот түвшинд хүргэх бодлого хэрэгжүүлэх үүргээ биелүүлнэ” гэдгээ мэдэгдэлдээ онцлон дурдсан. Мөн ‘цар тахлаас үүдсэн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал, түлш шатахууны үнийн өсөлтөөс үүдэж инфляц өндөр түвшинд хадгалагдаж буй бөгөөд үнэ өсөх дарамт их байна. ОХУ-ын Украинд халдсан явдал нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, эдийн засгийн идэвхжилийг сааруулах нөлөө үзүүлж байгаа. Мөн БНХАУ-д ковидоос үүдэж хөл хорио тогтоосон нь нийлүүлэлтийн сүлжээний саатлыг даамжруулахаар байна ‘ гэжээ.

Америкийн төв банк нь инфляцыг урт хугацааны дунджаар 2%-д тогтворжуулах бодлогын зорилт хэрэгжүүлдэг. Одоогоор инфляц дээрх шалтгаануудын улмаас 8.6% хүрээд буй нь үүнээс 4 дахин өндөр үзүүлэлт юм.

Мөн энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвөө 1.7% болгож 3 дугаар сарын төсөөллөөс 1.1 нэгж хувиар бууруулсан нь эдийн засагт нь хүндхэн сорилт бий болсныг харууллаа.

Эх сурвалж: CNBC, Fed

ShareTweetShare
Previous Post

Баянгол дүүргийн нийгмийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээг ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа

Next Post

Дэлхийн усан спортын холбоо транс тамирчид эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглов

Next Post
Дэлхийн усан спортын холбоо транс тамирчид эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглов

Дэлхийн усан спортын холбоо транс тамирчид эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглов

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Д.ТОГТОХСҮРЭН: НААДМААС ӨМНӨ ЭНЭ ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ

Зөвлөлдөх уулзалтаар Үндсэн хуулийг өөрчлөх тухай огт ярихгүй

2023-02-13
Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлуулжээ

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлуулжээ

2023-02-13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хил дээр ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хил дээр ажиллаж байна

2023-02-13
Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авахгүй

Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авахгүй

2023-02-13
Л.Гантөмөр: Бодлогын алдаа гарвал эрх баригчдыг огцруулна

Л.Гантөмөр: Бодлогын алдаа гарвал эрх баригчдыг огцруулна

2023-02-13
Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Товчооны цаана гэр нь байдаг машинтай иргэд хороо, дүүрэгтээ бүртгэлтэй хаягаараа төлбөргүй зорчино

2023-01-11
Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил энэ сарын 15-нд эхэлнэ

Зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй

2023-01-11
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

Ерөнхийлөгч төмөр замын авлигын асуудалд холбоогүй гэв

2023-01-11
Б.Жавхлан: Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ

Б.Жавхлан: 31.7 сая тонн нүүрс экспортолсноор алдагдлаа буурууллаа

2023-01-11
Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

2023-01-09
С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Намайг цагдан хорих шаардлагагүй гэж ойлгосон

С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Намайг цагдан хорих шаардлагагүй гэж ойлгосон

2023-01-09
МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар олон нийтийн саналыг сонсоно

‘Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд аудит оруулах чиглэл өгсөн’

2023-01-09
600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

2023-01-09
Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна

Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна

2023-01-09
Хүүхдийн 100 мянган төгрөгийг маргааш олгоно

Өндөр насны тэтгэврийн хэмжээ нэмэгдсэн үү?

2023-01-06
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан