• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Олимпын гүүрний авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ

2022-06-27
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Олимпын гүүрний авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ

Олимпын гүүрний бүтээн байгуулалтыг зургаадугаар сарын 30-н гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахыг Хотын дарга удаа дараа үүрэг болгосон. Энэ хүрээнд тус гүүрний авто замын хөдөлгөөнийг өнөөдөр бүрэн нээлээ.

Харин явган хүний замын ажлын хувьд хил хаалттайгаас болж металл хийцийн тээвэрлэлт саатаж, товлосон хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болжээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт өнөөдөр газар дээр нь ажиллалаа.

зураг

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам, барилга байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандах “Замын цагдаагийн газрын  ойролцоох  гүүрэн гарц  барих төсөл 2016 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн. Өнгөрсөн  хугацаанд 1.4 км орчим гүүр, 2.5 км авто зам, инженерийн байгууламжийн ажлуудыг иж бүрэн цогцоор нь барьж байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар төслийн ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Урьд жилүүдэд үндсэн гүүрний нэвтрэх хөдөлгөөн, инженерийн шугам сүлжээний ажлуудыг хийсэн. 2022 оны хувьд гуравдугаар сарын 15-ны өдрөөс төслийн ажлыг эхлүүлж, зургаадугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгахаар төлөвлөсөн ч явган гүүр хугацаандаа хараахан багтахааргүй болоод байна. 2020, 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бүтээн байгуулалт маш ихээр саатсан. 2022 оны тухайд хил гаалийн саатал маш хүндээр тулгамдаж байна. Явган хүний гүүрний металл хийц эдлэлийг БНХАУ-д захиалга өгч үйлдвэрлүүлсэн. Хийц эдлэлийг Хөх хотоос Эрээн, Эрээнээс Улаанбаатар чиглэлд 1,100 км туулж авчрахаар төлөвлөсөн боловч Эрээний хил хаагдсаны улмаас тээвэрлэлтийн маршрутаа өөрчлөхөөс аргагүйд хүрсэн.

Шинжаан Уйгарын нутгаар дамжуулаад Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор нэвтрүүлэн авчирч байна. Тээвэрлэлт анх төлөвлөснөөс 3,600-4,000 км-ээр тойрч байна. Нөгөөтээгүүр хил дээр дараалал ихтэй байгаа тул нэг машин хилээр нэвтрэх гэж 20-30 хоног зарцуулж байгаа. Үүнээс үүдэлтэй явган хүний гарцыг барьж байгуулах ажил төлөвлөсөн хугацаандаа дуусахааргүй болсон” гэв.

зураг

Харин “Эйч Си Би Вай монголиа” консракшны ерөнхий инженер Д.Отгонтөгс “Явган замын хойд урд хэсгийн суурийн ажил өнөөдрөөр дуусаж байна. Металл хийцийн тээвэрлэлт саатсантай холбоотойгоор хугацаа алдахад хүрсэн. Металл хийц ирчихвэл явган хүний гарцыг хийхэд бэрхшээлгүй. Холбогдох албаныхан металл хийцийн тээвэрлэлтэд туслах байх гэж найдаж байна” гэлээ.

зураг

Эдгээрийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “БНХАУ-аас бараа, материал татан авахад хүндрэл тулгарч байна. КОВИД-19 цар тахлын нөлөөллөөс гадна ОХУ, Украины цэрэг дайны байдлаас үүдэлтэйгээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд багагүй сүүдэр тусгаж, хүнд тусаж байна.

Ялангуяа бензин шатахууны үнийн өсөлт бэрхшээл үүсгэж байгаа. Гэвч бид аль болох шалтаг тоочихгүйгээр татан авалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Явган хүний гарцыг зургаадугаар сарын 30-ны дотор дуусгах үүрэг өгсөн боловч гаднын хүчин зүйлээс шалтгаалан хойшилжээ. Болж өгвөл наадмын өмнө, долдугаар сарын 10-ны өдөр гэхэд дуусгах хугацаатай үүрэг даалгавар өглөө. Томоохон бүтээн байгуулалт цаг хугацааны хувьд хойшилдог сул тал сүүлийн үед үүсээд байгаа. Тиймээс цаашид аливаа бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь багтаадаг болгоход анхаарах юм. Ялангуяа хотын зүгээс  хувийн хэвшил, иргэдтэйгээ ойлголцоод, хурдавчлан дуусгахад санаачилгатай ажиллах болно” хэмээн өгүүллээ.

зураг

зураг

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

ShareTweetShare
Previous Post

Сонгинохайрхан дүүрэгт энэ жил 10 цэцэрлэг, 4 сургууль шинээр ашиглалтад орно

Next Post

Шатсан ‘East’ төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал гаргав

Next Post
Шатсан ‘East’ төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал гаргав

Шатсан 'East' төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал гаргав

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан