• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Г.Ёндон: Онгоцны түлш тонн тутамдаа 410 орчим ам.доллараар хямдарна

2022-07-07
in Дэд онцлох, Нийгэм, Эдийн засаг
0
‘Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг олон улсын 100 гаруй сангийн нийтлэг зарчимтай уялдуулан боловсруулсан’

УИХ-ын хаврын чуулган өчигдөр/2022.07.06/ хаалтаа хийлээ. Чуулганы хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, санал хураалтаар гишүүдийн 57.8 хувь нь дэмжсэнээр уг хуулийг хэлэлцэхийг дэмжлээ.

Хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, онгоцны тийзийн үнэ бууруулах боломжтойг лавлав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан, С.Бямбацогт нар баруун аймгуудад онгоцны нислэгийн үнэ 1.2 сая төгрөг байдаг үүнийг бууруулах боломжтой талаар асуув. Харин С.Ганбаатар, Д.Ганбат нар тус хуулийг хэрэгжүүлснээр манай улс эдийн засгийн хориг арга хэмжээнд орох эрсдэлтэйг сануулав.

“РОСНЕФЬТ АЭРО” КОМПАНИТАЙ ОНГОЦНЫ ТҮЛШНИЙ ҮНИЙН АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙГАА

Хуулийн төслийн талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын “Роснефьт аэро” компаниас онгоцны түлшийг дэлхийн зах зээлийн үнээс 265 ам.доллараар хямдруулж авах, зуучлалын хөлс болох 145 ам.долларыг хасуулж, нийтдээ 410 ам.доллараар 2023 оны тавдугаар сар хүртэл түлшийг хямдруулж авах хэлцлийг хийсэн байгаа.

Онгоцны түлш тонн тутамдаа 410 орчим ам.доллараар хямдарна. 2019, 2020, 2021 онд манай улсад нийлүүлсэн шатахуун олон улсын зах зээлийн үнээс 187-225 ам.доллараар илүү байсан. “Роснефть” компанитай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ оны дөрөвдүгээр сард АИ 92 бензиний үнийн талаар хэлцэл хийсэн. Ингэснээр энэхүү бензинийг зах зээлийн үнээс 25 хувиар хямдруулсан. Тэр үед 1110 ам.доллар байсан бензинийг 840 ам.доллараар гурван сарын турш авлаа. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын шатахууны жижиглэнгийн үнээс манайд зарагдаж байгаа үнэ 500 орчим төгрөгөөр хямд байгаа. Ер нь “Роснефьт аэро” компанитай онгоцны түлшний үнийн асуудал яригдаж байгаа.

Энэ компани “Роснефьт” компанийн охин компани. Цаашид АИ 92 шатахууныг хямдруулсан үнээр авах саналыг тавдугаар сараас хойш тавьсаар байгаа. Одоогоор хариу ирээгүй байна. Цаашид хэлцлээ үргэлжлүүлнэ. Өнөөдрийн хэлэлцэж буй хуулийн төсөл хэлцэлд шууд бус ч гэсэн нөлөөлнө.

Өнөөдрийг хүртэл манай улс агаарын тээврийн түлшийг 100 хувь ОХУ-аас авч ирсэн. Бидэнд өөр улсаас бензин авах боломж байхгүй. Энэ түлшийг авах компани өөрчлөгдөхгүй. Харин манай талд онгоцны түлш авах оролцогч нь төрийн өмчийн компани болох юм. Агаарын тээврийн компаниудын авах түлш хямдарснаар нийслэгийн тийзний үнэ 10-15 хувь буурах хямдрах боломжтой. Манай улс сүүлийн 10 гаруй жил ганц компаниас түлш авч байгааг хориг тавьж буй орнууд ойлгож байгаа. АНУ-ын Холбооны нөөцийн банк, Европын холбооны төв банкууд ОХУ-аас 100 хувь хамааралтай орнуудын төлбөр тооцоотой холбоотой асуудалд уян хатан хандана гэдгээ илэрхийлсэн” гэв.

Ийнхүү гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

ShareTweetShare
Previous Post

Замын-Үүд-Эрээн боомтын тэг цэг дээрх Монголын талын талбайн өргөтгөлийн ажил эхлэхэд бэлэн болжээ

Next Post

Наадмын хос тасалбарын шагийн үнэ 250 мянгаас эхэлж байна

Next Post
Наадмын хос тасалбарын шагийн үнэ 250 мянгаас эхэлж байна

Наадмын хос тасалбарын шагийн үнэ 250 мянгаас эхэлж байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан