• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result

АНУ-д 500 гаруй Монгол залуусыг дээд боловсрол эзэмшихэд ивээн тэтгэсэн нэгэн нууцлагдмал эрхэм Монгол Улсад 92 насандаа айлчилж байна

2022-08-15
in Боловсрол, Дэд онцлох, Нийгэм
0
АНУ-д 500 гаруй Монгол залуусыг дээд боловсрол эзэмшихэд ивээн тэтгэсэн нэгэн нууцлагдмал эрхэм Монгол Улсад 92 насандаа айлчилж байна

АНУ-ын их, дээд сургуулиудад Монгол улсаас зуу зуун оюутнуудыг өөрсдийн хүссэн мэргэжлээрээ тэтгэлгээр суралцах боломжийг бүрдүүлсэн эрхэм бол өдгөө 92 насыг зооглож буй АНУ-ын иргэн Ричард Эрнест Күүк юм.

Тэрээр санхүү, эдийн засгийн мэргэжилтэй бөгөөд 35 жил Форд Моторс компанид санхүү эрхэлсэн захирал болон бусад удирдах албан тушаал хашсан ажлын туршлагатай. Ричард Күүк 1994 онд эхнэр Мэри Н.Күүкийн хамт Монголд 2-3 жил сайн дурын хүмүүнлэгийн ажил хийх хугацаандаа Сангийн Яаманд Зөвлөхөөр уригдан ажиллаж, дэлхийн түвшний санхүүгийн системийг Монголд анх нутагшуулах, санхүүгийн мэргэжилтнүүдийг сурган дадлагашуулсан ажээ. Түүнчлэн Монгол Улсын Их Сургууль болон Улсын Багшийн Дээд Сургуульд мэргэжлийн ном сурах бичиг нийлүүлэх, тусгай боловсролын болон англи хэлний сургалтуудыг зохион байгуулж байлаа.

Ричард Күүк Монгол Улсад сайн дурын ажлаа дуусгасны дараа нутагтаа буцан очихдоо Монголын залуучуудын боловсролын төлөө ямар нэгэн зүйл хийхээр сэтгэл шулуудсан бөгөөд 1995 онд  Аризона мужийн ерөнхий шүүгч асан Чарлес Л.Харди зэрэг хүмүүстэй хамтран Mongolian Education Endowment Fund буюу Монголын төлөөх Боловсролын Санг байгуулж монгол залуусыг 4 жил суралцан бакалаврын зэрэг хүлээн авах тэтгэлэгт хамруулж эхэлснээр эдүгээ тус сангаас тэтгэлэг аван суралцаж буй монгол оюутнуудын тоо даруй 500-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар тус сургуульд 84 монгол оюутан гэр бүлийн хамт суралцаж байна. Оюутны нэг жилийн сургалтын зардал 24,000ам доллар ба 4 жил сурч төгсөхөд 96,000 ам. доллар болдог байна.

Оюутнууд энэхүү тэтгэлэгт хамрагдан суралцахдаа гэр бүл, үр хүүхдээ хамт авч явж, суралцах боломжтой бөгөөд сургуулийн зүгээс суралцах хугацаанд ажлын байр, орон сууц, эрүүл мэндийн даатгал зэргийг хангаж өгдөг. Мэргэжлийн хувьд эдгээр оюутнууд бизнесийн удирдлага, санхүү нягтлан бодох бүртгэл, аялал жуулчлал зочид буудлын менежмент, сэтгэл судлал, нийгмийн ажилтан, харилцаа холбоо, хүний нөөц, улс төр судлал зэрэг төрөл бүрийн чиглэлээр суралцаж байна.

Ричард Күүкээс монгол залуусын боловсролд оруулж буй энэхүү хувь нэмрийн талаар, тэтгэлгийн зорилгын талаар асуухад тэрээр “Монгол оронд болон Монгол хүмүүст туслах, тэр тусмаа Монголын хүүхэд залуус сайн боловсрол эзэмших нь Монгол улсын ирээдүйд маш чухал. Төгсөж ирсэн залуус маань улс орондоо сайн сайхан зүйлсийг хийж бүтээх хэрэгтэй” хэмээн хариулдаг аж.

Монгол хүний боловсролд оруулсан тус сангийн болон түүний хувь нэмэр, олон жилийн шаргуу хөдөлмөрт талархан төрийн зарим удирдлагууд хүлээн авч уулзсан бол “Монголын Боловсролын төлөөх Сан”-гийн тэтгэлэгийг хүртсэн АНУ-д их сургууль төгсөгчид болон тэдний гэр бүлийн гишүүд Сангийн Тэргүүн Ричард Күүк, эхнэр Мэри Күүк мөн түүний хүү Вильяам Күүк нарт  талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлсээр байна.

Previous Post

Норвегид алдаршсан далайн морийг хүмүүст аюул учруулсан шалтгаанаар устгажээ

Next Post

‘Давхар дээл’-тэй гишүүний тоог дөрвөөр хязгаарласан заалтыг Үндсэн хуульд харшилсан гэж үзэн, хүчингүй болголоо

Next Post
ҮХЦ ‘давхар дээл’-тай сайд нарын асуудлыг хэлэлцэнэ

'Давхар дээл'-тэй гишүүний тоог дөрвөөр хязгаарласан заалтыг Үндсэн хуульд харшилсан гэж үзэн, хүчингүй болголоо

Discussion about this post

Шинэ мэдээ

2026-01-15
АРХИГҮЙ_ШИНЭ_ЖИЛ #УУСАН_БОЛ_БҮҮ_ЖОЛООД

АРХИГҮЙ_ШИНЭ_ЖИЛ #УУСАН_БОЛ_БҮҮ_ЖОЛООД

2026-01-15
ЗУУН АЙЛЫН НИЙТИЙН БАЙРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ТӨСЛИЙН ҮР ДҮНД ЭХНИЙ АЙЛУУД ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ

ЗУУН АЙЛЫН НИЙТИЙН БАЙРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ТӨСЛИЙН ҮР ДҮНД ЭХНИЙ АЙЛУУД ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ

2025-12-14
Эрсдэлийг бууруулахад зарцуулсан нэг ам.доллар гамшгийн дараах хохирлын 15 ам.доллартой тэнцдэгийг санаж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэн, бэлэн байдлаа хангаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар чиглэл болголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр /2025.12.12/ боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

2025-12-14
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал өнөөдөр /2025.12.09/ боллоо. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал өнөөдөр /2025.12.09/ боллоо. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов.

2025-12-14
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

2025-12-14
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

2025-12-14
Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав

2025-12-14
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.06) Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.06) Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа

2025-12-14
Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО

Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО

2025-12-14
Засгийн газрын өнөөдрийн (2025.12.03) ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Засгийн газрын өнөөдрийн (2025.12.03) ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

2025-12-14
ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧДААС БҮРДСЭН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ, АНХНЫ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ

ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧДААС БҮРДСЭН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ, АНХНЫ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ

2025-12-14
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

2025-12-14
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан