• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Бусад

Атлетик 220 клуб дээд лигт тоглох боломжгүй болсноо зарлалаа

2022-08-17
in Бусад, Спорт
0
Атлетик 220 клуб дээд лигт тоглох боломжгүй болсноо зарлалаа

Монголын хөлбөмбөгийн шилдэг багуудын нэг Атлетик 220 клуб ирэх улирал дээд лигт тоглох боломжгүй болсноо мэдэгдлээ. 2016 онд байгуулагдсан тус клуб нь дээд лигт хоёр удаа, лигийн цомд нэг удаа тус тус түрүүлж,  Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC CUP” тэмцээний хэсгийн шатанд өрсөлдөж байсан билээ.

Тус клубийн мэдэгдэлд “Атлетик 220 клуб маань байгуулагдсан цагаасаа хойш нийт зургаан жилийн хугацаанд Монголын хөлбөмбөгийн хөгжилд шинэ салхи, шинэ өнгө аяс, хэв маягийг нэвтрүүлэлцэж, хүрхрээ нэгдүгээр лигийн аварга, футзалын УАШТ-ий хоёр удаагийн аварга, дээд лигийн хошой аварга болон лигийн цомын аварга гэсэн алдрыг хүртэж Азийн хөлбөмбөгийн холбооны нэр хүндтэй тэмцээн болох “AFC CUP” тэмцээний хэсгийн шатнаас өрсөлдөж, клубийн түвшинд олон улсын анхны гоолоо бүртгүүлж амжсан томоохон амжилтын эзэд болжээ. Монголын хөлбөмбөгийн түүхийн нэгэн том багана болсон энэхүү амжилтыг бүтээхэд манай клубийг чин сэтгэлээсээ дэмжсэн үнэнч фанатууд, спонсорууд, дасгалжуулагчид, тамирчид, эмч нар, арын албаныхан, ах дүү найз нөхөд болон Атлетик 220 хэмээх нэрийн дор бахархалтайгаар алхсан, алхаж буй олон хүний оюун бодол, хөлс хүч, хөдөлмөр шингэсэн юм.

Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн хөгжил сул улсын клубууд гэлтгүй, хөгжлийн түвшин өндөр улсуудын багууд хүртэл санхүүгийн ямар нэгэн асуудалтай тулгарсан нь нууц биш. Дээрх шалтгааны улмаас энэ улирлаас эхлэн Атлетик 220 клуб дээд лигт тоглох боломжгүй болсныг албан ёсоор мэдэгдэж байна.Манай клубийг харамгүй сэтгэлээр дэмжсэн ивээн тэтгэгчид, түншүүд, дусал хөлс бүрээ багийнхаа төлөө зориулсан тамирчид болон үнэнч фанатууддаа баярлалаа. Эцэст нь хэлэхэд энэ төгсгөл биш бөгөөд хэсэг хугацааны дараа бид илүү хүчтэйгээр эргэн ирэх болно” гэжээ.

Тус клубт харьяалагдаж байсан шигшээ багийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ ФС Улаанбаатар руу, дасгалжуулагч Б.Гарьдмагнай, довтлогч Н.Наранболд, хамгаалагч П.Баярцэнгэл гурав Ховд ФС руу тус тус яваад байна.

ShareTweetShare
Previous Post

Гэрлэн дохио, зам тээврийн ухаалаг систем зэрэг 19 төрлийн төсөл, арга хэмжээг монгол инженерүүд боловсруулж байна

Next Post

Гурван бөхийн шинжилгээний хариу ирээгүй байна

Next Post
Гурван бөхийн шинжилгээний хариу ирээгүй байна

Гурван бөхийн шинжилгээний хариу ирээгүй байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан