• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result

Хамрын цацлага тогтмол хэрэглэх нь аюултай

2022-08-19
in Редакцийн сонголт, Эрүүл мэнд
0
Хамрын цацлага тогтмол хэрэглэх нь аюултай

Хамар битүүрснээс хамрын цацлага хэрэглэх нь элбэг болсон. Энэхүү хамрын дусаалга, цацлага нь хамарт ямар нөлөө үзүүлдэг талаар “ЭМЖЖ” эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч Э.Дэлгэрзаяагаас тодрууллаа. 

-Хамар битүүрэх нь хүн болгонд тохиолддог энгийн зүйл мэт болоод байна. Ер нь хамар яагаад битүүрдэг вэ? Хамар байнга битүү явах нь ямар шалтгаантай вэ?

-Хамрын битүүрлийг насны хувьд, илэрч буй цаг хугацаа, улирлын онцлогтой холбоотойгоор хэд хэд ангилдаг. Хамар битүүрлийг дотор нь нярай, хүүхэд, насанд хүрэгчдийн, өндөр настны гэж ангилна. Нярайн хамар битүүрлийн дийлэнх шалтгаан нь нярайн жин бага байх, дутуу төрөх, төрөх үеийн тархины гэмтэл зэргээс хамаараад түгээмэл тохиолддог. Мөн төрөөд удаагүй нярайн хамрын самалдагт байгаа салстын “симпатик”, “парасимпатик” мэдрэлийн зохицуулга нь алдагдаад эхлэхээр хамар битүүрч болно. Нярай толгойгоо дааж эхэлсэн сараас хойш энэ нь аажим эдгэрч, шинж тэмдэг буурдаг. Насанд хүрэгчдийн хамар битүүрэл бол маш олон шалтгаантай байдаг. Үүнд харшлын болон хамрын синусит буюу гайморит гэж нэрлэдэг өвчин багтдаг. Энэ нь гайморын хөндийн үрэвслийн шалтгаантай байна гэсэн үг юм. Мөн хамрын муруйлтаас болж хамар битүүрдэг. Хамгийн элбэг тохиолддог жишээ бол амьсгалын дээд замын өвчлөл, вирус, томуу, томуу төст өвчин, янз бүрийн хамрын хөндийн нянгийн гаралтай өвчнүүдийн үед хамар битүүрдэг.

-Хамар битүүрдгээс болж хамрын цацлага тогтмол хэрэглэдэг хүмүүс байдаг. Үүний сөрөг үр дагавар, гаж нөлөө бий  юу?

-Хамрын дусаалга нь дотроо хоёр төрөлтэй. Эхнийх нь “деконденсант” буюу хамрын салстан дотор байгаа судсыг хүчтэй агшааж онгойлгодог цацлага, дусаалга гэж байгаа. Нөгөөх нь хамрын эмчилгээний буюу “эстройдны” бага зэргийн даавар агуулсан хамрын цацлага. Тэгэхээр бидний эмийн сангаас авангуутаа шууд цацаад хамраа онгойлгодог цацлага маань судас хүчтэй агшаадаг цацлага юм. Энэ цацлага маань хамрын дотор байгаа симпатик, парасимпатик гэдэг мэдрэлийн зохицуулалтыг алдагдуулдаг. Ийм төрлийн цацлагыг тогтмол хэрэглэснээр симпатик мэдрэлийн зохицуулга улам доошоо буураад, парасимпатик мэдрэлийн зохицуулга нь ихсээд хамрын битүүрэл үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, хамрын самалдаг нь хөөгөөд яваандаа цацлагадаа хамар нь онгойхоо больчихдог гэсэн үг. Үүний дараа эмийн эмчилгээ үр дүнгүй гэж үзээд ээнэгшилгүй гэж хэлбэрт ордог. Ийм тохиолдолд хамрын самалдгийг тайрч, багасгах мэс заслын арга руу орно.

-Хамар байнга битүү явах нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Хамар битүү удаан явснаар хамрын дайвар хөндийнүүд /хацар, дух, нүдний хоёр талын ухархайн, тархины доор суурийн/ агааржихгүй болоод ирэхээр салст хөөж хавагнасаар нянгийн халдварт өртөөд синутит буюу гайморит болдог. Тэгэхээр хамрын битүүрэлтэй удаан явснаас болоод гайморын хөндий үрэвсэх зэрэг асуудлууд үүсдэг. Энэ нь амьсгалын дээд замын өвчлөлөөр амархан өвддөг болно гэсэн үг. Мөн тархин дахь хүчилтөрөгч дутагдсанаар толгой өвдөх, хамрын хэлбэр өөрчлөгдөх гэх мэт сөрөг нөлөөнүүд бий.

-Том хүн хэрэглэдэг хамрын цацлагыг хүүхэд хэрэглэж болох уу?

-Насанд хүрсэн хүний хэрэглэдэг дусаалгыг хүүхдэд хэрэглэж болохгүй. Өөрөөр хэлбэл, дотор агуулж буй бодисын тун нь хүүхдэд, том хүнд үзүүлэх нөлөөлөл нь өөр өөр байдаг. Иймд “за яах вэ, адилхан л хамар онгойлгох цацлага юм чинь” гэсэн хандлагаар хэзээ ч дур мэдэж хэрэглэж болохгүй.

-Хамар битүүрэхэд дур мэдэн өөрсдөө эмчилгээ хийх нь зөв үү?

-Битүүрлийн шалтгаан бүрийг ижил гэж үзэлгүй заавал мэргэжлийн эмчид үзүүлж, өөрт таарсан эмчилгээг хийлгэх нь чухал. Хамар битүүрлийн үед хамар руу орж буй агаарын хэмжээг хүртэл хэмждэг багаж байдаг шүү дээ. Иймд дур мэдэж эмчилгээ битгий хийлгээрэй гэж зөвлөх байна.

-Хамар битүүрэхэд хамрын цацлага болон дусаалгаас өөр зүйл хэрэглэх боломжтой юу?

-Хөнгөн хэлбэрийн хамар битүүрэл байвал хүйтэн ус, давстай ус хэрэглэж болдог. Өөр ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэх нь сөрөг нөлөөтэй байж болзошгүй.

-Хамар битүү байх нь бусад эрхтэнд сөрөг нөлөө бий юу?

-Тархин дахь цусан хангамжийн нөлөө болон хүчилтөрөгчийн дутагдалд ордог.

Previous Post

Зургаан настнуудыг бүртгэж эхэллээ

Next Post

УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзултай шатар нүүв

Next Post
УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзултай шатар нүүв

УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзултай шатар нүүв

Discussion about this post

Шинэ мэдээ

2026-01-15
АРХИГҮЙ_ШИНЭ_ЖИЛ #УУСАН_БОЛ_БҮҮ_ЖОЛООД

АРХИГҮЙ_ШИНЭ_ЖИЛ #УУСАН_БОЛ_БҮҮ_ЖОЛООД

2026-01-15
ЗУУН АЙЛЫН НИЙТИЙН БАЙРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ТӨСЛИЙН ҮР ДҮНД ЭХНИЙ АЙЛУУД ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ

ЗУУН АЙЛЫН НИЙТИЙН БАЙРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ТӨСЛИЙН ҮР ДҮНД ЭХНИЙ АЙЛУУД ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ

2025-12-14
Эрсдэлийг бууруулахад зарцуулсан нэг ам.доллар гамшгийн дараах хохирлын 15 ам.доллартой тэнцдэгийг санаж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэн, бэлэн байдлаа хангаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар чиглэл болголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр /2025.12.12/ боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

2025-12-14
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал өнөөдөр /2025.12.09/ боллоо. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал өнөөдөр /2025.12.09/ боллоо. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов.

2025-12-14
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

2025-12-14
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

2025-12-14
Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав

2025-12-14
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.06) Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.06) Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа

2025-12-14
Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО

Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО

2025-12-14
Засгийн газрын өнөөдрийн (2025.12.03) ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Засгийн газрын өнөөдрийн (2025.12.03) ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

2025-12-14
ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧДААС БҮРДСЭН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ, АНХНЫ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ

ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧДААС БҮРДСЭН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ, АНХНЫ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ

2025-12-14
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

2025-12-14
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан