• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

‘Өргөө’ кино театр 56.8 хувь болон бензиний хөнгөлөлт өгдөг байсан’

2022-09-07
in Нийгэм, Редакцийн сонголт
0
‘Өргөө’ кино театр 56.8 хувь болон бензиний хөнгөлөлт өгдөг байсан’
‘Фантастик’ продакшны уран бүтээлчид өнөөдөр /2022.09.07/ ‘Өргөө’ кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний талаар мэдээлэл хийлээ.

Жүжигчин Б.Тамир:
-Манай продакшны 15 дахь уран бүтээл ‘Зура: Цурам ажиллагаа-2’ уран сайхны кино хоёр хоногийн дараа бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна. “Өргөө” кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний талаар мэдээлэл хийнэ гэснийг зарим нь буруу ташаа ойлгосон юм шиг байна. Мэдээж бизнесийн байгууллагууд хоорондоо учраа олох ёстой. Хувь байгууллага учраас өөрсдийн сонголтоор хамтран ажилладаг болохоос хүчээр тулгадаг асуудал байхгүй гэж бодож байна. Хоёр талаасаа тохиролцож, биднийг дэмжиж ажиллахаар болсонд баяртай байна. Уран бүтээлчид сайн уран бүтээл хийхийн тулд маш их зардал гаргаж, эрсдэл үүрдэг. Үүнийг маань кино театрууд дэмжин ажиллаж байгаад баяртай байна.
Дэлгэцийн шинэ уран бүтээлдээ Сингапур, Малайз, Хонг Конг, Казахстан зэрэг гадаадын уран бүтээлчдийг урьж, тоглуулсан.
“Өргөө” кино театрын гаргасан гэрээний саналтай бид санал нийлээгүй. Бид өөрсдийн саналаа өгч, тохиролцож ажиллахаар боллоо. Хоёулаа бизнесийн байгууллага учраас үйл ажиллагаагаа явуулахыг бодно шүү дээ. Энэ гэрээний хувилбараар бусад уран бүтээлчид цаашид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Кино театрын зүгээс гэрээн дээр давамгай эрх эдэлсэн асуудал гарсан. Бид болохгүй гэвэл өөрсдөө зориглож, Өргөө гэдэг кино театраар киногоо гаргахгүй байхыг шийдвэр гаргаад байсан. Гэвч бид тохиролцоод, цаашдаа Монголын кино урлагийнхан энэ жишгээр гэрээ хийнэ гэдэгт маш их баяртай байна.  Хотод гэхэд нийт үйл ажиллагаа явуулдаг 14 кино театраас долоо нь “Өргөө” кино театрын салбарууд. Энэ давуу талаараа монополь байх гэрээг хийдэг байсныг бид харилцан зөвшилцөж, тохиролцсон. Өнөөдөр л энэ хурлын өмнөхөн бид тохиролцсон. Хуульдаа кино театр, уран бүтээлчид 50, 50 хувь байх ёстой.
Гэтэл бодит байдал дээр 56.8 хувь болон “Сод монгол” компанийн бензиний 10 хувийн хөнгөлөлт өгдөг. Уран бүтээлчид кино хөгжлийн сангийн хоёр хувь гээд нийтдээ 68 бараг 70 хувь нэмээд улсын татвар төлнө. Ингэхээр уран бүтээлчдэд маш хүндрэлтэй байсан. Харин өнөөдрөөс бүх кино урлагийн уран бүтээлчид энэ шинэчилсэн гэрээний нөхцөлөөр хамтран ажиллана. Бусад кино театруудын хувьд 50, 50 хувиар хамтран ажилладаг.
Анх Өргөө кино театрынхан IMAX дэлгэцийг оруулж ирж, Канадаас лицензээр түрээсэлдэг учраас 56 хувь гэж нэмж байсан. Үүнийг нь уран бүтээлчид ойлгож, дэмжсэн. Яваандаа бүх салбарууд нь 56  хувь болсон учраас бид гэрээндээ өөрчлөлт оруулах саналыг тавьсан. Бидний гурав дахь үе эхэлж байна.
‘ЗУРА: ЦУРАМ АЖИЛЛАГАА-2′ УРАН САЙХНЫ КИНОГ ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ЗАРДЛААР БҮТЭЭСЭН’
Жүжигчин Б.Барсболд:
-Бид олон улсын стандартад нийцэхийг хичээж ажилласан. Тиймээс гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажилласан гэдгээрээ онцлог. Мөн ‘Action crew’ гээд Монголынхоо чадварлаг орлон тоглогчидтой хамтран ажилласан. Киноны зураг авалтад ашигласан камерны хувьд ‘ARRI’ техникийг ашигласан. Пост продакшны ажлыг хүртэл хийхдээ гадаадын уран бүтээлчдээс туршлага солилцож, анхны олон улсын түвшинд хийхийг хичээсэн кино болж байна. Цаашдаа гадаад улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар эхний яриа хэлэлцээгээ хийж байна. Жишээлбэл, HBO, NEPLEX компаниудтай хамтран ажиллахаар хариугаа хүлээж байна. Цаг хугацаа их шаарддаг юм байна.
Хэвлэлийн хурал хийнэ гэснээс хойш бага багаар өөрчлөлт орж, зөв шийдвэр гаргаж байгаад талархаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг их байлаа. Шинэ уран бүтээл маань багагүй хэмжээний мөнгөөр бүтсэн бөгөөд нийтдээ 52 хоног Тайланд, БНСУ, Монголд зураг авалтыг хийсэн. Ерөнхийдөө тэрбум гаруй төгрөгийн зардлаар бүтсэн.
Жүжигчин Э.Алдар:
-Бидний шинэ уран бүтээлийн нээлт есдүгээр сарын 9-нд болох гэж байна. Нээлтэнд урлагийн төлөөлөл болон ивээн тэтгэгч байгууллагуудын маань төлөөлөл оролцох болно. Казахстаны кино багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ техниктэйгээ ирж, хамтран ажилласан. Бид тун удахгүй маш том түүхэн төсөл дээр ажиллах гэж байна. Цар тахалтай холбоотойгоор хойшилсон. Нэг эхэлбэл зогсч болохгүй учраас судалгаа, олон улсын гэрээ, жүжигчдийн бэлтгэл бэлэн. Одоо хил гаалийн асуудал л тулгараад байна.
ShareTweetShare
Previous Post

БНСУ-ын виз мэдүүлэх нөхцөл өөрчлөгджээ

Next Post

‘III сургуулийн асуудлыг Оросын талд албан ёсоор тавьж хэлэлцэнэ’

Next Post
‘III сургуулийн асуудлыг Оросын талд албан ёсоор тавьж хэлэлцэнэ’

'III сургуулийн асуудлыг Оросын талд албан ёсоор тавьж хэлэлцэнэ'

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан