Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, Нийслэл, дүүргийн салбар комисс хамтран Сонгинохайрхан уулын бэлд байрлах хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Энэхүү арга хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар болон Цэргийн хүрээний зэвсэгт хүчний ангиудын удирдлагууд, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдийн хамт оролцлоо. Энэхүү арга хэмжээнд оролцож, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ.
Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг Монголчууд бүү мартагтун…

