• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Бусад

Хөвсгөл, Завхан аймагт гарсан ой хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 6,700 гаруй га талбай шатжээ

2022-09-15
in Бусад, Нийгэм, Орон нутаг
0
Хөвсгөл, Завхан аймагт гарсан ой хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 6,700 гаруй га талбай шатжээ

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр болон есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Сүхбаатар, Завхан аймагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж, цурамд оруулаад байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт ойн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 9-нд бүртгэгдсэний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийнхан цурам доторхыг цэвэрлэж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 12 га талбай өртсөн бөгөөд Ням гарагийн 17:00 цагт цурамд оруулсан байна.

Мөн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт ойн түймэр гарсан дуудлага энэ сарын 12-нд бүртгэгдэж, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, Мягмар гарагийн 19:00 цагт түймрийг цурамд оруулжээ. Түймэрт урьдчилсан байдлаар 8 га талбай өртөөд байгаа аж.

Завхан аймгийн Баянтэс сумын нутагт газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 8-нд бүртгэгдэж, Мягмар гарагт 18:00 цурамд оруулсан бөгөөд өчигдрийн байдлаар Онцгой байдлын газар, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Увс аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0277 дугаар анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Цэргийн дүйцүүлэх албаны алба хаагчид, Тэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Цагаан голын-Ам гэдэг газрын Шар халзангийн-Эх гэдэг газарт унтраах ажиллагаа зохион байгуулж байна. Урьдчилсан байдлаар 6,700 га талбай шатсан байна.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хээрийн түймэр гарсан мэдээлэл өчигдөр 16:20 цагт бүртгэгдсэний дагуу тус аймгийн болон Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, иргэд, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж өнөөдрийн 05:50 цагт бүрэн унтраажээ.

Иймд,

  • Иргэн та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,
  • халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
  • гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  •  гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
ShareTweetShare
Previous Post

Л.Оюун-Эрдэнэ: Орон нутагт шилжин очсон иргэдэд цалингийн нэмэгдэл олгох, санхүүгийн дэмжлэгийн аргыг хэрэглэж болно

Next Post

Засгийн газраас хэрэгжүүлсэн сургалтад хамрагдаагүй албан хаагчдын цалинг 10% хасахаар болжээ

Next Post
Байнгын асаргаатай хүүхдээ асардаг эцэг эхчүүдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс төлнө

Засгийн газраас хэрэгжүүлсэн сургалтад хамрагдаагүй албан хаагчдын цалинг 10% хасахаар болжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан