• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Гарааш чөлөөлсөн талбайд тохижилт хийгдэж байна

2022-09-29
in Дэд онцлох, Нийгэм
0
Гарааш чөлөөлсөн талбайд тохижилт хийгдэж байна

Сонгинохайрхан дүүргийн 15, 16 дугаар хороо буюу нэгдүгээр хорооллын арын зам дагуух нийтийн эдэлбэр газарт байсан 477 гарааш, контейнерыг бүрэн чөлөөлж, 3.5 га талбайд тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Тохижилтын ажил 8 дугаар сарын 15-ны өдөр эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 60 гаруй хувьтай үргэлжилж байна.

Тус талбайд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай холбогдох албаныхантай хамт дугуй засвар ажиллуулж байсан иргэд, оршин суугч болон тохижилт хийж байгаа компанийн удирдлага, инженерүүдтэй уулзлаа.

Энэ удаагийн газар чөлөөлөлтийг объект эзэмшигч иргэд дэмжсэн бөгөөд уг талбайн бүтээн байгуулалтын зураг төсөлд оршин суугчдын санал хүсэлтийг хэд, хэдэн хувилбараар тусгасан ажилласан.

Тус талбайд:

  • Автозам, пандус
  • Явган зам
  • Дугуйн зам
  • Спорт талбай
  • Тоглоомын талбай,
  • Тайз
  • Далан
  • Ногоон байгууламж
  • Ногоон байгууламж услах худаг гэх мэт тохижилт бүтээн байгуулалт зураг төслийн хүрээнд хийгдэж байна.

Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан гарааш, чингэлгийг Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 17 өдөр анх чөлөөлж эхэлсэн. Тухайн жил дүүргийн 17 дугаар хорооны 132 ширхэг гарааш, контейнерыг буулгаж, тус талбайд ногоон байгууламж, явган хүний зам, дугуйн замтай бүтээн байгуулалтыг хийж тохижуулсан.

Энэ жилийн хувьд мөн адил гуравдугаар сард зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн бөгөөд иргэдээс ирсэн саналын дагуу бүтээн байгуулалтууд хороо тус бүрт хийгдэж байна.

Энэ онд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 60 байршилд 1559 ширхэг зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгагдсан. Энэ жилийн хувьд 15, 16, 18, 19, 27 дугаар хорооны 1200 гаруй гарааш, контейнерыг буулгаж тухайн газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн бүртгэж аваад байна. Ирэх жил үлдсэн 12, 13, 14, 18, 19, 27 дугаар хорооны зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг буулгах бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн том газар чөлөөлсөн талбайг иргэдэд зориулан тохижуулж, бүтээн байгуулалтыг гүйцэтгэх юм.

defaultdefault
ShareTweetShare
Previous Post

‘Зүүнбаян төмөр зам’ ХХК-ийнхан ХАБ-ын “GAFETY” программыг туршилтаар нэвтрүүлжээ

Next Post

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа

Next Post
Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан