• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Улс төр

С.Бямбацогт: 2021 оны төсөвт вакцины зардал тусгах шаардлагатай

2020-11-27
in Улс төр
0
С.Бямбацогт: 2021 оны төсөвт вакцины зардал тусгах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хойшлуулав.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, ‘Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Хориг хүлээн авах хуулийн хугацаа дуусаагүй. Энэ хооронд төсөв батлагдсантай холбогдуулж авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлах нь зохимжгүй. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд энэ талаар тодорхой зохицуулалт алга. Тиймээс хоригтой холбогдуулан УИХ-аас хэрхэн хариу өгөхөөс хамаарч тогтоолын төслийг түр хойшлуулах саналтай байна’ хэмээв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт дээрх горимын саналыг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ тогтоолын төслийг Байнгын хороогоор дахин хэлэлцүүлж зарим орлого, зарлагын мөнгөн дүнг өөрчлөх, COVID-19-ийн эсрэг вакцины зардал нэмэх шаардлагатай гэж байв. Тэрээр, ‘Төсвийн хуульд вакцинтай холбоотой зардлыг тусгамаар байна. Мөн Төсвийн зардлыг багасгаж, хэмнэж байгаа Төсвийн ерөнхийлөн захирагч нарыг хэрхэн урамшуулах, төсвийн орлогыг хэрхэн нэмэх талаар хууль эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй. Энэ хүрээнд төсвийн бодлогод томоохон өөрчлөлт оруулах шаардлага байна. Төсвийн зардал их байгаа. Вакцины зардлыг анхаарах ёстой. Тиймээс өнөөдрийн тогтоолыг хойшлуулж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхдээ Төсвийн байнгын хороог дахин хуралдуулъя’ хэмээсэн юм.

УИХ-ын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал хууь зүйн тайлбар өгөв. Тэрбээр, ‘Төсвийн хуульд бүхэлд нь Ерөнхийлөгч хориг тавьсан. Энэ хуулийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тогтоол зарчмын хувьд,  хөрөнгө оруулалт, мөнгөн дүнд нөлөөлөхгүй. Гэхдээ агуулга нь төсвийн хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээ гэж нэрлэдэг учраас гишүүд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Дөрөвдүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар дээрх горимын санал гаргах эрхтэй’ хэмээв.

Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон 64 гишүүний 42 нь буюу 65.6 хувь нь гормиын саналыг дэмжлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгчийн хоригийг яаралтай ирэх долоо хоногийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгаж хэлэлцэх чиглэл өгөв.

ShareTweetShare
Previous Post

Халдварын нууц үеийн хугацаа 5-7 хоногт илэрч байна

Next Post

Ерөнхийлөгч Х.Баттулга: Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан