• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Э.Итгэлтөгс: Хорих ялаас татгалзаж, өөр төрлийн ялыг түлхүү оноох бодлоготой байгаа

2022-11-18
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Э.Итгэлтөгс: Хорих ялаас татгалзаж, өөр төрлийн ялыг түлхүү оноох бодлоготой байгаа

Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна.

Энэхүү хуралд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ), Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ) болон Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгээс тус тус төлөөлөл оролцож, илтгэл хэлэлцүүлсэн юм.

Хорихоос өөр төрлийн ялыг тодруулбал,

  • Торгох
  • Нийтэд тустай ажил хийх
  • Зорчих эрхийг хязгаарлах
  • Тэнсэн, албадлагын арга хэмжээ гэсэн үндсэн чиглэлтэй.

Эдгээрээс торгох ялыг хамгийн их оноосон байна. Түүнчлэн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байгаа зорчих эрхийг хязгаарлах ял түлхүү оноогдож байгаа гэдгийг ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хошууч Э.Итгэлтөгс ярив.

Тэрбээр “Хорихоос өөр төрлийн ялыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хууль эрх зүйн орчны хүрээнд цаашид ямар зохицуулалтыг нэмэлтээр оруулж ирэх шаардлагатай байгааг өнөөдрийн хурлаар салбарын төлөөллүүд хэлэлцэж байна.

Энэ жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд 9,000 гаруй ялтан этгээдэд хяналт тавьсан. Үүнээс 6,000 гаруй этгээдийн ялын хувийн хэргийг дуусгаад одоогоор 3,300 ялтан этгээдэд үргэлжлүүлэн хяналт тавьж байна. Түүнчлэн 2022 оны байдлаар хорихоос өөр төрлийн ял, тэнсэн албадлагын арга хэмжээнээс зайлсхийсэн буюу ял зөрчсөн 300 гаруй этгээдийн хэргийг хорих ялаар солиулж шийдвэрлүүлжээ.

ШШГЕГ-аас өнгөрсөн онд 236 ялтан этгээдийн ялыг солиулж байсан. Уг үзүүлэлт 2022 он гарсаар өссөн дүнтэй байгаа. Шүүхээс хорихоос өөр төрлийн ял оноох чиг хандлагыг баримталж байгаатай холбоотойгоор энэ төрлийн тоон үзүүлэлт өсөж буй. Тодруулбал, өнгөрсөн жилүүдэд хяналт тавьж байсан хувийн хэргүүдээс хоёр дахин өссөн байна.

Шүүхийн чиг хандлага хорих ялаас татгалзаж, хорихоос өөр төрлийн ялыг түлхүү оноох бодлоготой байгаа” гэдгийг хэллээ.

Үргэлжлүүлэн “Нийтэд тустай ажил хийлгэх, ялтнуудын үр нөлөөг дээшлүүлэх, нийтийн сайн сайхны төлөө ажил хөдөлмөр хийлгэх зорилгоор тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд ялтан этгээдүүдийг мод тарих, үрсэлгээний ажилд оролцуулж байгаа.

Энэ жилийн байдлаар ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсээс 14,350 мод тарьж, үрслүүлж суулгуулсан. Мөн өнгөрсөн оны наймдугаар сард Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаал гарч нийтэд тустай ажил хийх ялтнуудын үр нөлөөг дээшлүүлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайн “Зэрлэг ургамал, шарилж түүлгэх аян” зарласан. Энэ тушаалтай холбоотойгоор нийслэлийн зургаан дүүргийн голын ай сав газруудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна” гэв.

Хорихоос өөр төрлийн ял (торгох ял)-ын талаар “Одоогоор хяналтад байгаа этгээдүүдийн 30 гаруй хувь нь торгох ялтай байна. Өнгөрсөн онд торгох ял болон эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний үед 13 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байсан. 2022 оны эхний 10 сарын байдлаар 9.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байдаг.

Торгох ялын 60 хувийг гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан буюу Хууль зүйн яамны дансанд тушаадаг. Харин 40 хувийг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дансанд тушаадаг” хэмээн тэрбээр ярилаа.

ShareTweetShare
Previous Post

‘ЭТТ’, ‘Энержи ресурс’, ‘Тавантолгой’ 2023 оноос С зөвшөөрөл олгоно

Next Post

Д.Одбаярын оронд Ц.Нямдоржийг томилох уу

Next Post
Д.Одбаярын оронд Ц.Нямдоржийг томилох уу

Д.Одбаярын оронд Ц.Нямдоржийг томилох уу

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан