• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Б.Жавхлан: Нүүрсний экспортын хэмжээг 40-70 сая тоннд хүргэх зорилт тавьж, хоёр талаасаа санал нийлсэн

2022-11-28
in Нийгэм, Онцлох мэдээ, Уул уурхай
0
Б.Жавхлан: Нүүрсний экспортын хэмжээг 40-70 сая тоннд хүргэх зорилт тавьж, хоёр талаасаа санал нийлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д хийж буй төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой 20 орчим баримт бичигт гарын үсэг зурж байна.

Тухайлбал, Дунд хугацааны эдийн засаг, гадаад худалдааны стратегийн бүрэн түншлэлийн баримт бичгийг шинэчилж, Монгол ба БНХАУ-ын хооронд Хөрөнгө оруулалтын хөгжлийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг анх удаа байгуулжээ.

Эдгээрийн хүрээнд хийгдэх ажил, цаашдын төлөвлөлтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан “Цар тахлын хамгийн өндөр эрсдэлтэй цаг хугацаанаас хойш БНХАУ эхний таван улсын айлчлалыг хүлээн авах хүрээндээ Монгол Улсыг авч байгаа нь манай хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, эдийн засаг, гадаад худалдааны асуудалд ямар их ач холбогдол өгч байгааг харуулж байгаа юм.

Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалд маш чухал баримт бичгүүдэд хоёр талаасаа гарын үсэг зурж, үзэглэлээ. Тухайлбал, найм, найман жилээр төлөвлөж явдаг Дунд хугацааны эдийн засаг, гадаад худалдааны стратегийн бүрэн түншлэлийн бичиг баримтаа шинэчиллээ.

Мөн анх удаа Монгол ба БНХАУ-ын хооронд Хөрөнгө оруулалтын хөгжлийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг байгууллаа. Ингэснээр ойрын хугацаанд хийгдэх гадаад худалдаа болон хилийн боомтуудын асуудал, хөрөнгө оруулалт нь харилцан ашигтай байх чиглэлд хамтарч ажиллахаа тодорхой болгож, үзэглэлээ.

Дээрх хоёр баримт бичгийн хүрээнд нийт 17 баримт бичигт гарын үсэг зурж байна. Ялангуяа Дунд хугацааны гадаад худалдаа стратеги дээрээ чухал анхаарлаа хандуулахаар ярьсан.

Экспортын асуудал бол нүүрс. Цаашид гадаад худалдааны эргэлтээ дунд хугацаанд буюу 4-5 жилийн дотор 20 тэрбум ам.доллар болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд жилд гаргах нүүрсний экспортын хэмжээг 40-70 сая тоннд хүргэх зорилт тавьж, хоёр талаасаа санал нийлсэн.

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд боомтын нэвтрэх чадвар, боомт хүртэлх дэд бүтцийн асуудлаа сайтар шийдэх ёстой байгаа” хэмээв.

ShareTweetShare
Previous Post

Х.Нямбаатар: Казино, морин бооцоот уралдаан болон төлбөрт тааварт тоглоомын хуулийг УИХ-д өргөн барина

Next Post

Засгийн газар хуралдаж байна

Next Post
‘Эрдэнэс Монгол’ ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталлаа

Засгийн газар хуралдаж байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Товчооны цаана гэр нь байдаг машинтай иргэд хороо, дүүрэгтээ бүртгэлтэй хаягаараа төлбөргүй зорчино

2023-01-11
Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил энэ сарын 15-нд эхэлнэ

Зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй

2023-01-11
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

Ерөнхийлөгч төмөр замын авлигын асуудалд холбоогүй гэв

2023-01-11
Б.Жавхлан: Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ

Б.Жавхлан: 31.7 сая тонн нүүрс экспортолсноор алдагдлаа буурууллаа

2023-01-11
Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

2023-01-09
С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Намайг цагдан хорих шаардлагагүй гэж ойлгосон

С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Намайг цагдан хорих шаардлагагүй гэж ойлгосон

2023-01-09
МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар олон нийтийн саналыг сонсоно

‘Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд аудит оруулах чиглэл өгсөн’

2023-01-09
600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

2023-01-09
Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна

Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна

2023-01-09
Хүүхдийн 100 мянган төгрөгийг маргааш олгоно

Өндөр насны тэтгэврийн хэмжээ нэмэгдсэн үү?

2023-01-06
Шүүхийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзлаа

Чуулган: Цахим салбар төрийн оролцоогүй хөгжиж байна

2023-01-06
УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум хураажээ

УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум хураажээ

2023-01-06
Нэр бүхий гишүүд УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэж, элчин сайдаар томилогдож мэдэхээр байна

МАН-ын Удирдах зөвлөл 13.00 цагт хуралдана

2023-01-05
Швейцарийн прокуророос хэргээ цагаатгуулсан С.Баярцогт намаа 40 тэрбум төгрөгөөр авч чадах уу?

С.Баярцогт: УДШ-д намын даргаа бүртгүүлэх, зохион байгуулалтад орох боломжууд нь нээгдэж байгаа

2023-01-05
САНАМЖ: 16, 25, 45 нас хүрч байгаа иргэд төрсөн өдрөөсөө хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхийн хүсэлт гаргахгүй бол торгууль төлнө

САНАМЖ: 16, 25, 45 нас хүрч байгаа иргэд төрсөн өдрөөсөө хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхийн хүсэлт гаргахгүй бол торгууль төлнө

2023-01-05
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан