• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

13 аймагт өвөлжилт хүндэрч байна

2022-12-23
in Дэд онцлох, Нийгэм, Орон нутаг
0
Малчдад малын тооноос хамаарч хүнсний талон олгохоор болов

Цас их хэмжээгээр орсноос зарим аймагт мал бэлчээрлэх боломжгүй болж, өвөлжилт хүндэрч эхэлжээ. Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ сум гуу жалгандаа 40-50 см зузаан цас тогтсон бол бусад газартаа 20-30 см цастай байгаагаас мал бэлчээрлэх боломжгүй болсон мэдээлэл бий.  Иймд бид нийт нутгаар өвөлжилт ямар байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Г.Наранчулуунаас тодрууллаа.

-Одоогоор нийт нутгаар өвөлжилт ямар байна вэ?

-Одоогоор нийт нутгийн 70 орчим хувь цастай, 13 аймагт өвөлжилт хүндэрч эхлээд байна. Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Төв, говийн гурван аймгийг оруулаад нийт 11 аймагт өвөлжилт хүндэрсэн байна. Цасны зузаан их байгаа аймгуудад мал бэлчээрлэх боломжгүй болсон мэдээлэл ирж байна.

Өнгөрсөн аравдугаар сарын дундуур нийт 11 аймагт эрсдэлийн үнэлгээ хийхэд 11 аймгийн 82 суманд өвөлжилт нэн их эрсдэлтэй, 83 сум дунд эрсдэлтэй гэх судалгаа гарсан байдаг.

-Өвөлжилт хүндрэхээр малчид отор нүүдэл хийдэг. Харин отроор очсон малчдыг тухайн нутаг нь хүлээн авахгүй гэдэг ч юм уу хөөх тохиолдол гардаг. Энэ асуудалд ямар хэрхэн анхаарч байна вэ?

-Энэ жил улсын хэмжээнд 21 мянган өрхийн 9,9 сая толгой мал отроор өвөлжиж байгаа. Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээнд тулгуурлан отор нүүдэл хийх зохион байгуулалт хийсэн учир маргаан харьцангуй бага гарлаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Өвөрхангай аймгийн малчид Сэлэнгэ, Хэнтий, Төв аймаг руу дураараа нүүж очсон тохиолдол гарсан. Тухайн үед нь аймгийн Мал эмнэлгийн газрууд отроор очсон малд шуурхай үзлэг, шинжилгээ хийж, Хүнс, хөдөө аж ахуйн газраас нутаг зааж өгөх зэрэг зохицуулалтын арга хэмжээ авсны үр дүнд өнөөдрийн байдлаар нутаг дэвсгэрийн маргаан гараагүй байна.

–Өвөл хатуу орж, зуд болох эрсдэлтэй тухай халуун зунаар л анхааруулж байсан. Малчид болоод орон нутаг өвлийн бэлтгэлээ хэр хангасан байна вэ?

-Говийн бүс нутгийн  малчид өвлийн бэлтгэлээ муу хангасан байсан бол аймаг, сумдынх нь хувьд өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаасан байсан. Баруун аймагт малчид нь, аймгууд нь өвсний нөөцөө сайн базаасан бол сумдын нөөц тааруу байсан. Одоогоор эдгээр аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл тараах шийдвэр гараагүй байгаа.

–Отрынхныг хүлээн авах аймагт өнөө жил төдий тооны мал өвөлжүүлэх, хаваржуулах боломжтой, төдий тооны оторчин хүлээн авна гэдэг нарийн зохицуулалт хийх боломж байдаг уу?

-Нэг аймагт хэчнээн тооны оторчин, мал сүрэг очих боломжтой вэ гэдэг тоо гаргах боломжгүй. Тухайн жилийн зуншлага хэр байснаас хамаарч шилжин оторлох аймаг сумд хоорондоо гэрээ хийдэг. Тухайн гэрээнд үндэслэн малын гарал үүслийн гэрчилгээ үйлддэг. Тэр бичиг нь эрүүл бүсээс эрүүл бүс рүү мал оруулах эрхийг олгож байгаа юм. Гарал үүслийн бичиг авалгүй, өөрсдөө дур мэдэн оторлож очдогоос мал нь гоц халдварт өвчинд өртөх тохиолдол гардаг. Эсвэл сэжигтэй бүс рүү орох тохиолдолд бий. Тэгэхээр энэ бүгдийн урьдчилан сэргийлэх зорилгоор малын гарал үүслийн гэрчилгээг шаарддаг болсон юм. Мөн отроор очсон үед нь мал эмнэлгийн тархвар зүйн асуумж гэдэг зүйлийг шалгадаг. Тэгэхээр тухайн аймаг, суманд сүүлийн гурван жил малын гоц халдварт өвчин гарсан эсэхийг мэднэ. Мөн тухайн мал сүрэгт клиникийн үзлэг хийсний үндсэн дээр отрын айлуудыг оруулдаг. Малчид маань малын гарал үүслийн гэрчилгээгүйгээр шилжин суурьшихгүй байхыг анхааруулж байна.

-Отрын нөөц нутаг гэж байдаг уу?

-Отрын нөөц нутгуудыг  зургаан чиглэлээр байгуулсан байдаг. Аймаг болон сум дундын нөөц, байгалийн цогцолбор газар, хил дундын зурвас гэхчлэн. Одоогоор нөөцөд үлдсэн отрын бүс гэж байхгүй. Бүх боломжит газруудад отрын айлууд суурьшчихсан байгаа.

ShareTweetShare
Previous Post

Зэвсэгт хүчний 40 эмэгтэй алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр Өмнөд Суданыг зорив

Next Post

‘The Hu’ хамтлагийн цомог шилдэг 50 цомогт багтжээ

Next Post
‘The Hu’ хамтлаг дахин Европыг байлдан дагуулна

'The Hu' хамтлагийн цомог шилдэг 50 цомогт багтжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан