• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

2023-01-09
in Дэд онцлох, Нийгэм
0
Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

‘Эрдэнэс Тавантолгой’ ХК-аас Монгол, Хятад улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг хэрхэн олгох талаар мэдээлэл хийв.

‘Эрдэнэс Тавантолгой’ ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ‘Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолд нүүрсийг хилийн үнээр борлуулах болон C зөвшөөрлийг хэрхэн олгох талаар тусгасан. Энэ хүрээнд 2023 оноос уул уурхайн олборлолт, экспорт хийж буй компаниудад ачаа тээврийн С зөвшөөрөл олгох шийдвэр гарсан байдаг. Үүнийг өмнө нь АТҮТ-өөс олгодог байсан. Харин энэ оноос

  • Эхний ээлжид нүүрс тээвэрлэлт гүйцэтгэх ААН-үүдийг гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулна. Тээврийн тендерийн сонгон шалгаруулалтыг Төрийн худалдан авах агентлаг дээр зарласан. Уг тендерт шалгарсан ААН-үүдэд 2023 оны C зөвшөөрлийг шинээр олгоно.
  • Өнгөрсөн онд худалдан авагчдын авсан буюу Цагаан хад дээр овоорсон нүүрсийг энэ жил хилээр гаргах ёстой. Тодруулбал, 2.7 сая тонн худалдан авагчийн нүүрс Цагаан хад дээр байгаа. Энэ нүүрсийг хилээр гаргах ёстой учраас үүнтэй холбогдуулан C зөвшөөрлийг олгоно.

Дараагийн асуудал нь ирүүлсэн хүсэлтийн тоо, олговол зохих C зөвшөөрлийн тооноос давсан тул хүсэлт ирүүлсэн ААН-үүдэд ижил зарчмаар шударга хуваарилалтыг хийж байгаа” гэлээ.

Монгол Улсад олгогдож байгаа C зөвшөөрлийн 60 хувь нь ‘Эрдэнэс Тавантолгой’ ХК-д ногддог

Тэрбээр “Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд шинээр 7,800 C зөвшөөрөл олгогдох юм байна. Үүнээс 60 хувь нь буюу 4,680 C зөвшөөрөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ногдож байгаа юм. Үүнийг Зам, тээврийн хөгжлийн яам болон АТҮТ-өөс олгож буй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад олгогдож байгаа C зөвшөөрлийн 60 хувь нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ногддог.

Бид хоёрдугаар сарын 1-нд нүүрсээ биржээр арилжаалж, хилийн нөхцөлөөр нээлттэй зарна. Үүнтэй холбогдуулан тендерт шалгарсан ААН-үүдэд 1,698 C зөвшөөрөл олгох юм. Өөрөөр хэлбэл, нийт 4,680 С зөвшөөрлөөс 1,698 зөвшөөрлийг нь биржээр арилжаалах нүүрсэнд олгох юм. Үлдсэн 2,982 C зөвшөөрлийг худалдан авагчийн авсан буюу одоо Цагаан хад дээр байгаа нүүрсийг хилээр гаргахтай холбогдуулан тээврийн компаниудад олгохоор ажиллаж байна.

Өнөөдрөөс эхлэн C зөвшөөрлийн олголтын мэдээллийг ‘Эрдэнэс Тавантолгой’ ХК-ийн веб сайтад байршуулна. Ингэснээр олон нийт хяналт тавих боломж бүрдэнэ.

‘Эрдэнэс Тавантолгой’ компанид хүсэлт ирүүлсэн 10,296 компанийн мэдээлэл АТҮТ-ийн тээврийн нэгдсэн системд оржээ. Үүнээс 7,904 ААН тээврийн нэгдсэн системд хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс

  • Терминал нөхцөлөөр 306
  • Өргөтгөсөн 84
  • Чингэлэг тээвэр 6,485
  • Тэвштэй 1,029 зэргээр хүсэлт илгээжээ. Энэхүү хүсэлтээс 4,680 ААН-д С зөвшөөрөл өгнө гэсэн үг.

Бид 1,698 C зөвшөөрлийг биржээр арилжаална. Үүнийг хилийн нөхцөлөөр өөрсдөө тээвэрлэх юм. Үүнд зориулаад нэгдүгээр сарын 18-нд тээврийн тендерээ нээх бөгөөд шалгарсан ААН-үүдэд С зөвшөөрлийг нь олгоно.

Дараагийн ээлжид худалдан авагчийн авсан нүүрсийг экспортод гарахад зориулж 2,982 С зөвшөөрлийг олгоно” хэмээн хэлэв.

ShareTweetShare
Previous Post

С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Намайг цагдан хорих шаардлагагүй гэж ойлгосон

Next Post

Б.Жавхлан: 31.7 сая тонн нүүрс экспортолсноор алдагдлаа буурууллаа

Next Post
Б.Жавхлан: Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ

Б.Жавхлан: 31.7 сая тонн нүүрс экспортолсноор алдагдлаа буурууллаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан