• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Б.Жавхлан: 31.7 сая тонн нүүрс экспортолсноор алдагдлаа буурууллаа

2023-01-11
in Нийгэм, Онцлох мэдээ, Уул уурхай
0
Б.Жавхлан: Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн яам 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулсан байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2022 оны төсөв 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдаж байсан. Засгийн газрын зүгээс тодорхой бодлогын арга хэмжээнүүдийг авч ажилласнаар 2022 оны төгсгөлд улсын төсвийн тэнцэл сайжирч, ДНБ-ийн 5.1 хувьтай тэнцэх байсан алдагдал 3 хувиар буурлаа. Төсвийн алдагдал буурахад орлого давж биелж, хэмнэлт сайн хийж чадсаны үр дүн юм. Мөн төсвийн тэнцэл сайжирахад эдийн засгийн өсөлт нөлөөллөө.

2022 онд эдийн засгийн өсөлт 2.6-3.0 хувийн хооронд байна гэсэн бол 4.0 хувьд хүрсэн. 2020 онд улсын төсвийн алдагдал 12 хувьд хүрч байсан бол 2021, 2022 онд шат дараатай бууруулснаар дээрх үр дүнд хүрсэн. Экспортын орлого 12.5 тэрбум ам.долларт хүрсэн.

Экспорт дотроо нүүрсний экспорт том хувь эзэлнэ. Бид төсвийг тавдугаар сард тодотгохдоо нүүрсний экспортыг 2022 оны төгсгөлд 18 сая тоннд хүргэнэ гэж тооцож байсан бол 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд 31.7 сая тоннд хүргэснээр төсвийн орлогоо өсгөж, валютын нөөцөө нэмэгдүүлж чадлаа.

Төсвийн орлогынхоо гүйцэтгэлийг эдийн засгийн ангиллаар харуулъя. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.2 их наяд болж, 1.2 их наядаар давж биелэсэн. АМНАТ 910 тэрбумаар, ААНОАТ 703 тэрбумаар, НӨАТ 438.1 тэрбумаар тус, тус давж биелэсэн. НДШ –ийн орлого мөн нэмэгдсэн. Ажлын байрыг хадгалж, цалин нэмэгдсэн. Гаалийн албан татвар, ОАТ –ын орлого нэмэгдсэн. Импортын хувьд үнийн өсөлт шалтгаалж байгаа. Гэхдээ хилээр нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн.

Бид 9 тэрбумын экспорт хийнэ гэж байсан бол 3 тэрбумаар давуулж, 12.5 тэрбум ам.долларт хүргэж чадсан.

Газрын тосны экспорт хагас жилд 0 зааж байсан ч сүүлийн хагас жилд сайжирснаар үзүүлэлт сайн гарсан. Зэс, нүүрсийн үнэ өссөнөөр бидэнд тааламжтай жил болж чадсан.

Нүүрсний экспортыг дөрвөн боомтоор хийдэг. Нүүрсний экспорт нэмэгдэхэд нөлөөлсөн зүйл нь тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхийн тулд урд хөршөөс тавьсан хорио цээрийн дэглэмийг нарийн мөрдөж , сахилга баттай хамтарч ажиллаж чадсаны дүнд экспортоо нэмэгдүүлж чадсан.

2022 оны I, II улиралд хилээр өдөрт 285 тээврийн хэрэгсэл гардаг байсан бол III улирлаас хойш өдөрт 1000 гаруй тээврийн хэрэгсэл гардаг болсон. Одоо ээврийн хэрэгслийн тоо өдөрт  1247-д хүрсэн.

Төсвийн хөрөнгө оруулалтаар 1376 төсөлд 1.5 их наядын санхүүжилт хийсэн. Нийтдээ 117 сургууль, 150 цэцэрлэг, 43 дотуур байр, эмнэлгийн 81 барилгад хөрөнгө оруулалт хийсэн. Нийт 1180 аж ахуй нэгж шууд болон туслан гүйцэтгэгчээр оролцсон. 37.9 мянган ажлын байрыг төсвийн хөрөнгө оруулалтаар дамжуулж хадгалж чадсан.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг тавдугаар сард батлагдсанаар үр дүнгээ сайн өглөө. Нийтдээ  189.1 тэрбумыг урсгал зардлаар хэмнэсэн бол Тендерийн хуулиар 29.5 тэрбумыг хэмнэсэн. Ингэснээр нийт хэмнэлтийн зардал 218.6 тэрбум болсон.

650 сая долларын бондыг 8.65 хувийн хүүтэй гаргалаа

УИХ-аас баталсан дунд хугацааны гадаад өрийн зохицуулалтын хүрээнд сүүлийн зургаан сар бид өрийн дарамтыг бууруулах чиглэлээр бэлтгэл хангаж ажиллалаа. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагч нартай өдөр бүр харилцаж, болж байгаа зүйл, болохгүй байгаа зүйлийнхээ талаар мэдээлэл өгч ажилласан.

Энэ жил тавдугаар сард төлөгдөх Гэрэгэ бондын 530 сая ам. доллар, ирэх жил төлөгдөх Хуралдай бондын 600 сая ам.долларын нийтдээ 1 тэрбум ам.долларын өрийн зхоицуулалт хийх зорилт тавьж ажилласан. Блуумберг дээр манай талаар таагүй мэдээллүүд гарч эхэлсэн. Энэнээс болж, хөрөнгө оруулагч нарын хувьд манай зах зээл шууд хаагдсан. Үндэсний аж ахуй нэгжүүдийн бондын үнэ нэлээд өссөн, 40 хувьд хүрсэн.

Гадаад зах зээл бидний хувьд маш хүнд байсан. Ийм үед бид Засгийн газраасаа даалгавар аваад өнгөрсөн арванхоёрдугаар сард өрийн зохицуулалт хийх гэж оролдсон ч амжилтгүй болсон.

Жилийн эцсийн макро үзүүлэлт сайжирч,  төсвийн алдагдал 60 хувиар буурч, валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар болсон. Гадаад худалдааны тэнцэл 3.8 тэрбумын ашигтай гарсан. Гадаад өрийнхөө стратегиа маш сайн удирдаж, Чингис бондын төлбөрийг хугацаанд нь төлж, зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалж чадсан нь маш том амжилт. Манайтай ижил төвшинд байсан олон орны зээлжих зэрэглэл буурсан байдаг.

Бид олон сараар бэлдэж, хөрөнгө оруулагч нарт тогтмол мэдээлэл өгч ажилласны дүнд өчигдөр арилжаа хийгээд, 650 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай, хүү  нь 12 хувьтай байх болов уу гэж ороод үүрээр 4 цагт арилжаагаа хаасан.

650 сая ам.долларын бонд дээр нийтдээ 4 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Нийт  138 хөрөнгө оруулагч нар оролцсон. Үүний үр дүнд бондын  хүү 8.65 болж буулгаж чадсан, энэ бол том амжилт.

Өмнө нь Гэрэгэ, Хуралдай бондын хүү  5.7-8.75 хувь байсан. Тэр үед Америкийн төв банкны бодлгын хүү 1 хувьтай байсан. Өнөөдөр Азийн бүх хөрөнгүүд Америк руу урсч, Америкийн төв банкны  бодлогын хүү нь 4.3 хувь байгаа үед 8.65 хувийн хүүтэй бонд гаргасан нь гадаадын хөрөнгө оруулагч нарын хувьд манай Засгийн газарт итгэж байгаагийн том илрэл юм. Нэг өдрийн арилжаа хийх явцад манай Засгийн газрын бондуудын үзүүлэлт сайжирснаас гадна МИК болон “Энержи ресурс” зэрэг үндэсний компаниудын гадаад өрийн үзүүлэлт сайжирсан.

Энэ удаагийн гадаад өрийн зохицуулалтын нэг онцлог нь дотоодын банкууд эдийн засгийн тэлэлтээ дагаад хариуцлага,  зах зээлийн багтаамж нь сайжирч, том болсон байна. Гадаад бондуудын 10-15 хувийг дотоодын банкууд эзэмшиж байдаг, тэр ч утгаараа банкууд маань хамтарч маш сайн ажилласан. Бондуудаа худалдан авч, зах зээлд манлайлж ажилласан нь арилжаа амжилттай болоход эерэг нөлөө үзүүллээ.

Төв банк энэ төсөл дээр сүүлийн 6 сарын турш хамтарч ажиллалаа. Жилийн эцэс рүү Эдийн засгийн хөгжлийн яам хамтарч ажилласнаар Монгол Улсынхаа валютын нөөцөө 3.4 тэрбум долларт хүргэж чадсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүллээ.

ShareTweetShare
Previous Post

Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

Next Post

Ерөнхийлөгч төмөр замын авлигын асуудалд холбоогүй гэв

Next Post
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

Ерөнхийлөгч төмөр замын авлигын асуудалд холбоогүй гэв

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Д.ТОГТОХСҮРЭН: НААДМААС ӨМНӨ ЭНЭ ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ

Зөвлөлдөх уулзалтаар Үндсэн хуулийг өөрчлөх тухай огт ярихгүй

2023-02-13
Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлуулжээ

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлуулжээ

2023-02-13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хил дээр ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хил дээр ажиллаж байна

2023-02-13
Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авахгүй

Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авахгүй

2023-02-13
Л.Гантөмөр: Бодлогын алдаа гарвал эрх баригчдыг огцруулна

Л.Гантөмөр: Бодлогын алдаа гарвал эрх баригчдыг огцруулна

2023-02-13
Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Товчооны цаана гэр нь байдаг машинтай иргэд хороо, дүүрэгтээ бүртгэлтэй хаягаараа төлбөргүй зорчино

2023-01-11
Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил энэ сарын 15-нд эхэлнэ

Зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй

2023-01-11
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

Ерөнхийлөгч төмөр замын авлигын асуудалд холбоогүй гэв

2023-01-11
Б.Жавхлан: Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ

Б.Жавхлан: 31.7 сая тонн нүүрс экспортолсноор алдагдлаа буурууллаа

2023-01-11
Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

2023-01-09
С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Намайг цагдан хорих шаардлагагүй гэж ойлгосон

С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Намайг цагдан хорих шаардлагагүй гэж ойлгосон

2023-01-09
МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар олон нийтийн саналыг сонсоно

‘Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд аудит оруулах чиглэл өгсөн’

2023-01-09
600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

2023-01-09
Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна

Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна

2023-01-09
Хүүхдийн 100 мянган төгрөгийг маргааш олгоно

Өндөр насны тэтгэврийн хэмжээ нэмэгдсэн үү?

2023-01-06
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан