Арчилгааны хувьд, боосон баглааныхаа боолтыг аваад, цэцэгнүүдээ доороос нь 30 градусын налуугаар ишийг нь тайрах хэрэгтэй. Хүйтэн усанд хийж, усыг нь өдөр болгон солиод байвал цэцэг 14-21 хоног амьдрах чадвартай байдаг. Баглаатайгаа байгаад байхаар чимэглэх зориулалттай оруулсан навч, мод нь түрүүлээд үхчих гээд байдаг юм. Тиймээс задлаад усандаа хийх хэрэгтэй.
Доороос нь хайчлахыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Усаа бас өдөр бүр сольдоггүй. Усаа хийчихээд 4-5 хоног байлгахаар ус нь бүр сүүлдээ үнэр орчихдог. Ингээд ус ногоорч ваарны ханаар өнгөр тогтож, 2-3 хоноод л цэцэг үхчихдэг.
Хамгийн удаан амьдрах чадвартай цэцэг бол Удвал цэцэг. Цэцгийн байгаа өнгө нь л тод болохоор илүү удаан амьдардаг. Нэг их арчилгаа шаардахгүйгээр 7-14 хонодог. Арчлаад байх юм бол сар гаруй хугацаанд амьдрах чадвартай. Хамгийн амархан үхдэг эмзэг цэцэг бол Лили, Алтанзул. Эдгээр цэцэг нь халуунд амархан дэлгэрдэг цэцэг болохоор 4-5 хонодог.
Өндөр настай хүнд цэцэг бэлэглэхдээ цагаан, эсвэл шар цэцэг сонговол хүндэтгэж байгааг илэрхийлдэг. Хүмүүс Цагаан сарнай, Алтанзул цэцгийн хүмүүс ихэвчлэн боолгодог.
Харин хайртай хүн, эсвэл төрсөн охиндоо өгөхдөө ягаан, улаан цэцэг сонгодог. Ягаан өнгө нь ариун, нандин, гэгээн зүйлийг бэлгэддэг. Харин улаан өнгө нь гал халуун хайрыг бэлгэддэг. Тийм болохоор улаан цэцгийг ихэвчлэн хайртай хүндээ бэлэглэвэл зохино.