• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

АНУ түдгэлзсэнээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл гал зогсоохыг уриалсан тогтоол баталлаа

2024-03-26
in Дэлхий дахинд, Онцлох мэдээ, Улс төр
0
АНУ түдгэлзсэнээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл гал зогсоохыг уриалсан тогтоол баталлаа

Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталлаа.

 

Энэ бол 2023 оны 10 дугаар сард Израил-ХАМАС-ын дайн эхэлснээс хойш Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан анхны уриалга юм.  Өмнө нь Аюулгүй Зөвлөлийн тогтоолыг батлахыг АНУ эсэргүүцэж байсан бол энэ удаад тус улс түдгэлзсэн байна.

 

Өнгөрсөн долоо хоногт ОХУ ба БНХАУ Газын зурвас дахь нөхцөл байдлын тухай АНУ-ын санаачилсан тогтоолд хориг тавьсан юм. Уг тогтоолд нэн даруй гал зогсоох уриалгыг ХАМАС-ын барьцаанд байгаа Израилын иргэдийг суллах асуудалтай холбож авч үзсэн байна.

Даваа гарагт баталсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн улсууд санал болгожээ. Энэ удаад АНУ тогтоолд хориг тавиагүй нь Газын зурваст явуулж буй байлдааны ажиллагааны асуудлаар Вашингтон, Израил хоёр санал зөрөлдөөнтэй байгааг харууллаа. Тухайлбал, Газад амиа алдсан энгийн иргэдийн тоо өссөөр байгаатай холбогдуулан Америкийн эрх баригчид Израилыг шүүмжилж байна. Одоогийн байдлаар, Газын зурваст 32 мянга гаруй хүн амиа алдаад байгаагийн ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд юм.  Түүнчлэн Газын хүн ам өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэж байгаа тул хүмүүнлэгийн тусламжийг илүү их хэмжээгээр нэвтрүүлэхийг АНУ-ын зүгээс Израилд уриалсаар байв. Хүмүүнлэгийн тусламжийг хүргэхэд Израил саад учруулж байна гэж НҮБ-ын төлөөлөгчид буруутгаж байгаа бол “НҮБ-ын агентлагуудын ажилтнууд хүнсний тусламжийг хуваарилан түгээж чадахгүй байна” гэж Израилын эрх баригчид няцаажээ.   Аюулгүй Зөвлөлийн шийдвэрт хориг тавихгүй гэсэн Вашингтоны шийдвэр гарсны дараа Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху АНУ-д хийх гэж байсан айлчлалаа цуцалжээ.АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны албан ёсны төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ “Бид үргэлж тов тодорхой байр суурь баримталсаар ирсэн бөгөөд гал зогсоох нь барьцааны хүмүүсийг суллах талаарх тохиролцооны нэг хэсэг хэмээн үзэж байна” гэлээ.”АНУ түдгэлзэх шийдвэр гаргасан нь ХАМАС-ыг зэмлэн буруушаасан үг хэллэг тогтоол байгаагүйтэй холбоотой, гэхдээ уг баримт бичиг нь гал зогсоох ба барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлууд хоорондоо харилцан уялдаатай гэсэн бидний байр суурийг тусгасан байсан” хэмээн Ж.Кирби тайлбарлажээ.

ShareTweetShare
Previous Post

ГОВЬ-АЛТАЙ: Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд 28000 иргэн хамрагджээ

Next Post

IV түвшний соронзон шуурга Дэлхийг бүрхэн авчээ

Next Post
IV түвшний соронзон шуурга Дэлхийг бүрхэн авчээ

IV түвшний соронзон шуурга Дэлхийг бүрхэн авчээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан