• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа

2024-06-21
in Нийгэм, Онцлох мэдээ, Орон нутаг, Улс төр
0
Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа

УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан  Завхан аймагт ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд Говь-Алтай, Увс, Ховд аймгийн сумдаар орж, Монгол Ардын намаас ирэх дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг иргэд, сонгогчдод танилцуулсан билээ. Улмаар Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар малчид, хоршоологчдод мэдээлэл өгч, тэдний  сонирхсон асуултад хариулсан юм.

Энэ үеэр тэрбээр малчдын амьдралаас урган гарсан  “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг цаашид илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд тусгайлсан байгууллага байгуулахаар төлөвлөснийг ч дуулгаж байсан билээ. Энэ удаад тэрбээр Отгонтэнгэр хайрхнаараа овоглосон Завхан аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Тус аймгийн хувьд мал аж ахуйд түшиглэсэн амьжиргаатай  айл өрх олонтой учраас Д.Амарбаясгалангийн зохион  байгуулж, манлайлан оролцож буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа бөгөөд уулзалтын үеэр энэ талаар цөөнгүй асуулт, хариултыг өрнүүлсэн юм.

Завхан аймагт өнөөдрийн байдлаар 274 хоршоо шинээр байгуулагдсан бол 2658  малчин хоршооны гишүүнээр элссэн байна. Үүний үр дүнд  нийтдээ 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл малчдад очжээ. Завхан аймгийн иргэдийн хувьд авлига, хулгайтай тэмцэхэд манлайлан оролцож буй МАН-ын залуу дарга нар болох Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг  шударга ёсны төлөөх тэмцлээ үргэлжлүүлж,  мал аж ахуйн салбарыг дэмжсэн томоохон бодлогоо цаашид улам эрчимтэй хэрэгжүүлэхийг захиад  баруун бүсэд нэр дэвшиж буй Д.Амарбаясгалан тэргүүтэй ”Морьтой аравт”-ыг багаар нь дэмжихээ илэрхийллээ.

Завхан амагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 849.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн  Загастайн давааны хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар Монгол Улс бүх аймгаа нийслэл Улаанбаатар хоттой 7000 гаруй км урт хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дууссан билээ. Өнөөдрийн байдлаар Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж гүйцэтгэхээр тусган, ажил үргэлжилж байгаа бол Улиастай сумын 29 МВт-ын дулааны станцын төсөл хэрэгжиж байна. Мөн  Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн зураг төсөв хийх тендер, сонгон шалгаруулалт зарлагдсан, Улиастай сумын 3000 шоо куб метр бүрэн автомат Цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжиж байна. 2011 онд эхэлсэн ч удаан хугацаанд гацсан байсан 800 хүний суудалтай театрын барилгын ажлыг дуусгаж, энэ жил ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Монгол Ардын намаас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрт Ховдын Мянгад-Завханы Загастайн давааны арын уулзвар хүртэлх 298, Арцсуурь боомт-Сонгино чиглэлийн босоо тэнхлэгийн 156 км авто замыг тус бүр тавих бол  Баруун босоо төмөр зам Завханы Шилүүстэй, Цагаанчулуут сумын нутгаар дамжин Мянганы төмөр замтай Завхан-Борхын голын бэлчрийн орчимд нийлэх 129 км  төмөр замыг барихаар тусгаад байна. Түүнчлэн Тосонцэнгэл суманд 30 мВт-ын дулааны цахилгаан станц барихын зэрэгцээ Алтайн нуруу, байгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, Их нуруу, Отгонтэнгэр хайрханд тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулахаар тусгаад байна.

ShareTweetShare
Previous Post

Зүүн бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө нь бэлэн учраас Ерөнхий сайдаа багаар нь дэмжихээ илэрхийллээ

Next Post

ЖИЛД 10 САЯ ТОНН НҮҮРС БАЯЖУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Next Post
ЖИЛД 10 САЯ ТОНН НҮҮРС БАЯЖУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

ЖИЛД 10 САЯ ТОНН НҮҮРС БАЯЖУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан