АНУ-ын Лос Анжелес хотод 2028 онд болох зуны спортын XXXV наадмын мөчлөгийн жилийн дотоодын хамгийн тэмцээн УАШТ-үүд шил шилээ даран эхлэх гэж байна.
Эдгээрийн салхийг Монголын жүдо бөхийн холбооныхон хагалах нь ээ. Тодруулбал, жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-нд Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Тус тэмцээнд 30 спорт хороо, клубын 250 гаруй тамирчин барилдахаар бүртгүүлжээ. УАШТ-ээс медаль хүртсэн тамирчид цаашид тив, дэлхийн аварга болон олон улсын “Их дуулга”, гранпри тэмцээнд эх орноо төлөөлөх ач холбогдолтой. Түүнчлэн үндэсний шигшээ багийн тамирчдыг шинэчлэхэд чухал үүрэгтэй тэмцээн юм.
Тамирчдын мэдүүлэг хаагдах хугацаа маргааш дуусаж байгаа бөгөөд тэмцээн гурван өдөр болно. Энэ сарын 10-нд хөнгөн, 11-нд дунд, 12-нд хүнд жингийн барилдаан болох бол 13-нд холимог багийн тэмцээнтэй. Уг тэмцээнд олон улсын жүдо бөхийн холбооноос баталсан дүрмийн шинэчлэлтийг мөрдөнө. Монгол жүдо бөхийн холбооноос өнгөрсөн сарын 22-нд жүдогийн шигшээ багийнхан болон спорт хороо, клубын тамирчид, дасгалжуулагчид, шүүгчдэд Лос Анжелесын олимпын циклд хэрэгжих дүрмийн шинэчлэлтээр сургалт зохион байгуулсан юм.
Дашрамд сонирхуулахад, энэ тэмцээн нь анх удаа Холбоодын нэгдсэн УАШТ-д хүрээнд болж буйгаараа онцлогтой.