• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Эдийн засаг

Зээлээ төлөөгүй тохиолдолд 90 хүртэл хоногийн хугацаанд ангилал буурахгүй

2020-12-23
in Эдийн засаг
0
Зээлээ төлөөгүй тохиолдолд 90 хүртэл хоногийн хугацаанд ангилал буурахгүй

Зээлээ төлөөгүй тохиолдолд 90 хүртэл хоногийн хугацаанд ангилал буурахгүй

Kоронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын үед банк бус санхүүгийн байгууллагуудад хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Санхүүгийн зохицуулах хорооны 24-р хурлаар хэлэлцээд ‘Банк бус санхүүгийн байгууллагуудын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам’-д оруулсан өөрчлөлт буюу зээлдэгч зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, шинэчлэн байгуулах, зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд 90 хүртэл хоногийн хугацаанд ангилал буурахгүй байх нөхцөлийг Хорооноос 2020 оныг дуустал бүрдүүлээд байсан бол энэхүү хугацааг 2021 оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд сунгахаар шийдвэрлэлээ. Мөн “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тодорхойлсон журам”-ыг баталлаа. Ингэснээр үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн мэргэжлийн нэгдсэн холбоо үүсгэн байгуулагдаж салбарын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөхөд, гишүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах үйл ажиллагааг эрхлэн явуулах боломж бүрдэнэ. Хороо нь журамд заасан нөхцөл, шаардлага хангасан мэргэжлийн нэг холбоотой хамтран ажиллах бөгөөд холбооны гишүүнчлэл, удирдах зөвлөл болон гүйцэтгэх захиралд тавигдах шалгуур, үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг дээрх журмаар зохицуулна.

Мөн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам’-ын хүрээнд 11 компанид, ‘Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам’-ын хүрээнд 7 компани, 4 хуулийн этгээдэд харин даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх болон даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх, гадаад валютын арилжаа, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг компанид олгохоор шийдвэрлэлээ.

Түүнчлэн хоёр хадгаламж зээлийн хоршоонд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх болон тусгай зөвшөөрлийнх нь хугацааг сунгахаар шийдвэрлэсэн юм. Үүний зэрэгцээ “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт’-д нэмэлт өөрчлөлт оруулахын сацуу “Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам”-д түр хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо.

ShareTweetShare
Previous Post

УИХ-ын гишүүн Ц.Туваан хуулийн төсөл өргөн барилаа

Next Post

‘Эрдэнийн судар’-ыг дээдлэн залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Next Post
‘Эрдэнийн судар’-ыг дээдлэн залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

'Эрдэнийн судар'-ыг дээдлэн залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан