2021 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдана. Тэгвэл энэ удаагийн сонгуульд аль нам хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээс олон зүйл шалтгаална. УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл сошиал хуудсаараа дамжуулан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв. Тэрбээр, Ирэх 6 жилд олон асуудлаар гар бие оролцож, хувь нэмрээ оруулах зорилгоор намаасаа нэр дэвшиж, өрсөлдөхөөр шийдлээ.
Түүнийг нэр дэвшүүлэх эсэхийг Ардчилсан нам нь шийдэх юм.