• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Улс төр

Халдвар авсан алба хаагчдад тэтгэмж олгох тухай төслийг хэлэлцэв

2021-01-20
in Улс төр
0
Халдвар авсан алба хаагчдад тэтгэмж олгох тухай төслийг хэлэлцэв

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн өргөн мэдүүлсэн COVID-19 халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн алба хаагчид мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу улсын төсөвт нөлөөлөх байдлыг тооцсон саналыг Засгийн газраас авсны дараа хэлэлцэх горимын санал гаргав. Энэхүү горимын саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч Ш.Адьшаа улсын төсөвт  орлого, зарлага гаргах асуудал төдийлөн үүсэхгүй, халдвар авсан албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг Засгийн газрын нөөц сангаас шийдвэрлэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, “Цар тахлын голомтод, эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын урамшууллыг нэмэгдүүлсэн шиг санаж байна. Мөн албан үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авсан нь халдвар хамгааллын дэглэм зөрчсөн, хувь хүний хариуцлагаас болсон эсэхийг тооцож  тэтгэмж олгох асуудал яригдах ёстой” гэсэн байр суурь илэрхийллээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, зарим аймгуудын нэгдсэн эмнэлэг зэрэг 23 эрүүл мэндийн байгууллагын 531 эмч ажилтанд 2.1 тэрбум төгрөгийн тэтгэлэг өгөөд байгаа талаар гишүүдэд мэдээлэв.

Ингээд хуулийн төслийг улсын төсөвт нөлөөлөх байдлыг тооцсон саналыг Засгийн газраас авсны дараа хэлэлцэх УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн гаргасан горимын саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын баг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэж, тогтоолын төслийг гишүүдийн олонхын саналаар баталлаа. Ажлын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ажиллах юм.

ShareTweetShare
Previous Post

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлжээ

Next Post

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг цахимаар бүрэн авч байна

Next Post
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг цахимаар бүрэн авч байна

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг цахимаар бүрэн авч байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан