• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

Шинэ Засгийн газарт хуучин сайд нарын тал нь ажиллана

2021-01-25
in Онцлох мэдээ
0
Шинэ Засгийн газарт хуучин сайд нарын тал нь ажиллана

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ баталгаажуулсан Л.Оюун-Эрдэнийг Ерөнхийлөгч өнөөдөр хүлээн авч уулзахаар болжээ. Уулзалт 11:40 цагаас болох юм байна. Дараа нь 14:00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналыг хэлэлцэх юм. Харин байнгын хорооны хуралдааны дараа буюу 15:00 цагийн орчимд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг хэлэлцэж, батлах юм.

Л.Оюун-Эрдэнэ  Монгол  Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсоноор Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд танхимаа эмхлэн байгуулна. Өнгөрөгч өдрүүдэд шинээр байгуулагдах Засгийн газарт хэн, хэн орж ажиллах уу гэдэгт олон нийт анхаарал хандуулж,  энэ хэрээр таамаг нэрс  ч хөврөв.

У.Хүрэлсүхийн Засгийн газарт  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар “давхар дээл” өмссөн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж байгаа учраас түүний орны хүнийг томилно. Мөн дээрх сайд нараас хоёрыг нь огцруулж, тэдний оронд шинэ хүмүүс томилно гэсэн мэдээлэл байна. Харин танхимын гаднаас томилогдсон сайд нарын 40 орчим хувьд нь сэлгээ хийхээр ярилцжээ. Өөрөөр хэлбэл,  шинэ Засгийн газарт хуучин сайд нарын 50 хувь нь орж ажиллах нь.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ДАРАА ҮНДСЭН ХУУЛЬД  ДАХИН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

Шинээр байгуулагдах Засгийн газар  өмнөх Засгийн газрын адил ерөнхий чиг үүргийн зургаа, чиглэлийн найман нийт 14 яам, 17 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 39.1-т Засгийн газрын дөрөв хүртэлх сайд УИХ-ын гишүүний албыг хавсарч болно гэсэн заалт бий. Тус заалтын хүрээнд Засгийн газрыг бүрдүүлэхэд хүндрэлтэй байгааг МАН-ынхан хүлээн зөвшөөрч,  Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулж, Засгийн газрын бүтцийг эргэн харахаар болжээ. Одоогийн зохицуулалтаар дөрөв хүртэлх гишүүн Засгийн газарт орж ажиллах нь хэт цөөн, гаднаас сул гишүүдийг Засгийн газрын сайдаар томилох нь учир дутагдалтай, чадамжгүй Засгийн газар  бий болох талтай гэдэг дүгнэлтэд хүрцгээжээ.

Ерөнхий сайдаар томилогдох Л.Оюун-Эрдэнийн хувьд багаа мэргэжлийн, чадварлаг хүмүүсээр бүрдүүлэхээ намын удирдлагууддаа илэрхийлжээ. Одоогоор шинэ сайд нарын нэрс тодорхой болоогүй байгаа бөгөөд олон нийтийн итгэлийг хүлээсэн хүмүүсээр танхимаа бүрдүүлэхийг чухалчилж байгаа аж.

Огцруулах сайд нарын тухайд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Шадар сайд Я.Содбаатар, Соёлын сайд С.Чулуун, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн  нарын нэрс тодорхой болсон. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Шадар сайд Я.Содбаатар нарын хувьд хариуцлагаа хүлээн огцрох өргөдлөө өгцгөөсөн. Хэдийгээр ЭМ-ийн сайдыг  үлдээхийг шаардан салбарын эмч, ажилтнууд нь жагсаал цуглаан хийсэн ч гэлээ түүнийг шинэ Засгийн газарт үлдээхгүй нь нэгэнт тодорхой болжээ. Учир нь эрүүл мэндийн салбарт гарсан  алдаанаас үүдэж Засгийн газар танхимаараа огцрох шалтгаан болсон. Хоёрдугаарт, Т.Мөнхсайхан сайд өөрөө хариуцлага хүлээн огцрох өргөдлөө өгсөн учраас сайдаар нь үлдээхгүй гэдэгт МАН-ын удирдлагууд санал нэгдсэн байна.

Харин үргэлжүүлэн ажиллуулах сайд нарын хувьд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар яригдаж байна.

Түүнчлэн МАН-ын зарим хуучуул нь Засгийн газарт орж ажиллах сонирхолтой байгаа аж. Тухайлбал Ц.Нямдорж дахин ХЗДХ-ийн сайдад горилж байгаа гэх.

Шинээр томилох Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын нэр яригдаж байгаа ч цар тахалтай тэмцэж буй энэ үед Шадар сайдын үүрэг, хариуцлага хамгийн өндөр учраас УИХ дотроосоо томилох нь зөв гэж үзжээ.  Мөн МАН-ын генесек Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын даргад томилно гэх мэдээлэл нь ташаа бөгөөд МАН-ын 100 жилийн ойн өмнөхөн намын генсекээ солихгүй юм байна.

Ямартай ч өнөөдөр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдсоны дараа танхимд нь орж ажиллах сайд нарын нэрс илүү тодорхой болно.

ShareTweetShare
Previous Post

НӨАТ-ын сугалааг болиулах санал хүргүүлнэ

Next Post

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Next Post
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан