• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

Н.Номтойбаяр магадлангаар суллагдаж, Ж.Эрдэнэбат үргэлжлүүлэн хоригдоно

2021-01-26
in Онцлох мэдээ
0
Н.Номтойбаяр магадлангаар суллагдаж, Ж.Эрдэнэбат үргэлжлүүлэн хоригдоно

Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын долоон хүнд холбогдох хэргийг нэгдүгээр сарын 22-ны өдөр хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярт оноосон 5.5 жилийн хорих ялыг 1 жил болгон бууруулсан юм. Тэрбээр 2020 оны тавдугаар  сарын 28-ны өдрөөс эхлэн хоригдсон.

Түүний хоригдсон найман сарыг нэг жилийн хорих ялд тооцох юм бол ирэх тавдугаар сард суллагдана. Гэхдээ түүнээс ч өмнө Н.Номтойбаяр  магадланд орж, хорих ялаас өмнө хугацаанаасаа суллагдах бүрэн боломжтой аж. 

Учир нь  хорих ялаасаа хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох хууль зүйн үндэслэл нь “Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тал хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно” гэжээ. Өөрөөр хэлбэл, таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг, таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг, арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй  хувийг эдэлсэн бол  хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа заахаар хуулиар зохицуулжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны  долдугаар сард Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын /ХНХ/ сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан хэмээн буруутган яллалсан байдаг.

Дээд шүүхээс  Б.Нямдаваа, Б.Шижиржаргал,  Н.Баттөгс нар нь  төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлж,  найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт Н.Номтойбаяр гэм буруутай болох нь тогтоогдоогүй гэж үзсэн юм. 

Харин  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын хувьд зорилтот төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь  гэмт хэргийн шинжийг  агуулсан гэж үзээд Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч,  1 жил хорих ял оноосон.

“Ж.ЭРДЭНЭБАТЫГ  ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЦАГДАН ХОРИХ  ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ УЧРААС СУЛЛАХ ЁСТОЙ”

Улсын дээд шүүх Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг нэгдүгээр сарын 15-нд хэлэлцсэн билээ.  Улмаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус,  тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Хэргийг прокурор руу буцаалаа гэхэд  ихэнх тохиолдолд  хэргийн оролцогч нарын цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг өөрчилдөг аж. Тухайлбал цагдан хорих арга хэмжээг

  • Хэргийг шалгах явцад оргон зайлах гэж оролдсон,
  • Эсвэл оргон зайлсан, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах үндэслэлтэй баримт байгаа,
  • Өөр таслан сэргийлэх арга хэмжээ буюу тухайлбал, барьцаа авсны дараа мөрдөгч дуудахад очихгүй байх зэргээр хэрэг шалгах ажиллагаанд саад учруулсан тохиолдолд л авдаг байна.

“Ж.Эрдэнэбатыг  үргэлжлүүлэн цагдан хорих  ямар ч үндэслэл байхгүй учраас суллах ёстой. Энгийн логикоор бодоход ч улсын дээд шүүх  анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг буруу шүүсэн байна гэж үзсэн л юм бол хэргийн оролцогч нарыг суллах нь зөв” гэх байр суурийг илэрхийлэх хуульчид ч  байна.  Хоёр шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 6 жил хорих ял оногдуулсан байдаг.

ShareTweetShare
Previous Post

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо бүртгэлийн ажил эхэллээ

Next Post

ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТЭЭР АВСАН 2 ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЭЕРЭГ ГАРЛАА

Next Post
ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТЭЭР АВСАН 2 ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЭЕРЭГ ГАРЛАА

ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТЭЭР АВСАН 2 ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЭЕРЭГ ГАРЛАА

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан