• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Эдийн засаг

Д.Алтанцэцэг: 2024 онд ашиглалтад орох Газрын тосны үйлдвэр жилд 840,000 тонн дизель түлш, 360,000 тонн авто бензин гаргана

2021-01-26
in Эдийн засаг
0
Д.Алтанцэцэг: 2024 онд ашиглалтад орох Газрын тосны үйлдвэр жилд 840,000 тонн дизель түлш, 360,000 тонн авто бензин гаргана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Уг хуулийн төслийг Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.  Энэ үеэр төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Ёндон тодруулга хийсэн.

Энэтхэгийн нэг тэрбумын зээлийг 2025 оноос төлнө

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Ёндон хариултдаа, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилт 1 тэрбум 236 тэрбум ам.доллар, жилийн 1.75 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай,  бөгөөд  эргэн төлөлтийг зээлийн эхний санхүүжилт хийснээс хойш 7 жилийн дараа буюу 2025 оноос төлж эхэлнэ гэсэн нөхцөлтэйг дурдав.

БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитэд” компанийн хийсэн техник эдийн засгийн үнэлгээний дагуу уг үйлдвэрийг 2024 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч, Монгол Улсын Засгийн газрын хувьд 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулах зорилт тавьсан гэв.

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоос зургаан сарын өмнө түүхий тос дамжуулах хоолой ашиглалтад орох нөхцөлтэй байгаа. Иймд түүхий тос дамжуулах хоолойг бариулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцээд, удахгүй олон улсын нээлттэй тендер  зарлахаар төлөвлөж байна гэж байлаа.

Үйлдвэрээс дагаж гарах 47 мянган тонн мазутыг цахилгаан станцдаа ашиглахаар төлөвлөсөн

Үйлдвэр эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай. Монгол Улсын түлш, шатахуун хэрэглээний зах зээлийн судалгааг хийж бүтээгдэхүүнийн пропорционалиар өсгөж бодоход жилд 840 мянган тонн дизель түлш, 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 360 мянган тонн авто бензин, 80 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэх бөгөөд үйлдвэрээс дагаж гарах 47 мянган тонн мазутыг цахилгаан станцдаа ашиглахаар төлөвлөсөн гэдэг талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК -ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нэмэлт тайлбарыг өглөө.

Ингээд гишүүдийн зүгээс Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

                                                                                                                       Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ

ShareTweetShare
Previous Post

Хархорин худалдааны төв түрээслэгчдийнхээ төлбөрийг тавдугаар сарын 31-нийг хүртэл 20% хөнгөлөхөөр боллоо

Next Post

Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тухай саналаа Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-д хүргүүлнэ

Next Post
Шинэ Засгийн газарт хуучин сайд нарын тал нь ажиллана

Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тухай саналаа Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-д хүргүүлнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан