• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Улс төр

Х.Нямбаатар: Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтай байхаар шийдвэрлэнэ

2021-01-27
in Улс төр
0
Х.Нямбаатар: Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтай байхаар шийдвэрлэнэ
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Сүхбаатарын талбайдд өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзлаа.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ:

-Би Засгийн газрыг төлөөлж ирлээ. Танд хэдэн зүйлийг хэлэх ёстой. Таныг эрүүл мэндээ бод гэж удирдлагуудаас хэлүүллээ. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгойн гэрээг өөрчлөх ажлын хэсгийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр энэ ажлын хэсэг “Рио Тинто”-гийнхонтой хэлэлцээрийн ширээнд суусан. Монголын Засгийн газар анх удаа хөрөнгө оруулагч талд шаардлага тавилаа.

Тухайлбал, Дубайн гэрээг бүрмөсөн цуцлах, 2009 онд байгуулсан үндсэн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилье гэдэг шаардлагуудыг тавьсан байгаа. 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай видео хурал хийсэн. Хөрөнгө оруулагч талд Монголын Засгийн газраас тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчид үүнд нэлээд цочирдсон байр суурьтай байгаа.

Тэгэхээр энэ асуудалд бид тантай хамтарч тэмцэл зохион байгуулъя. Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтай байх, сайжруулах талаар тантай хамтаръя гэдгийг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хэллүүллээ. Шинэ Ерөнхий сайдад нэр дэвшсэн Л.Оюун-Эрдэнэ томилогдоогүй байгаа учир ирж  таны шаардлагыг хүлээн авах нь зохимжгүй. Тантай үзэл бодол, үйл хэрэг нэг байгаа гэдгээ илэрхийлсэн” хэмээлээ.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-“Ард түмний эрх ашгийг хүндэтгэн надтай уулзаж буйд талархлаа. Лондон, Нью-Йорк, Хонконг болон гадаадын олон улсын шүүхэд “Оюутолгой” төслийн гэрээг авлига өгч, авч байгуулсан гэдэг нь нотлогдсон энэ үед олон улсын байгууллагуудад Ерөнхий сайд ард түмний эрх ашгийг төлөөлж, нэхэмжлэл гаргаад энэ гэрээг цуцлах үндэслэл болсон байна. Тэр нэхэмжлэлээ хэзээ гаргах вэ. Тэр хүртэл өлсгөлөнгөө зарлана. Мөн олон улсын шүүх дээр МАН, АН-ын 24 улс төрч оролцсон авлига өгч царцаасан хөрөнгийг буцаан Монголд авч ирэх нэхэмжлэл гаргах уу. Намайг ажлын хэсэгт оруулбал олон улсын шүүхүүд рүү гарах нэхэмжлэл дээр өөрийн хувилбар, томъёоллыг бичих боломжтой. Оюутолгойн гэрээг цуцлах үндэслэл үүссэн талаарх албан бичгийг надад өгөөрэй” гэв.

ShareTweetShare
Previous Post

Нийслэлийн Засаг дарга Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннаг хүлээн авч уулзлаа

Next Post

Я.Содбаатар: Би дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй

Next Post
Я.Содбаатар: Амаржсан эхийг тээвэрлэхдээ хүнлэг бус харьцсанд тухайн эмэгтэй болон ар гэрийнхнээс нь уучлал хүсэж байна

Я.Содбаатар: Би дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан