• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд боллоо

2021-01-27
in Онцлох мэдээ
0
Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд боллоо

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо. Өдгөө 41 настай Л.Оюун-Эрдэнэ ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших хамгийн залуу Ерөнхий сайдуудын нэг болж байна.

Өнгөрсөн Баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Намынхаа удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр 100 хувийн санал нэгдсэн юм. Үүний дараа МАН-ын Бага хурал хуралдаж, шинэ Ерөнхий сайдыг эцэслэн тодруулсан.

Засгийн газрын тэргүүний ажлаа хүлээлгэн өгч буй У.Хүрэлсүх түүнийг төрийн байгууллага, Засгийн газар, УИХ-д ажилласан туршлагатай, төрийн ажил, Засгийн газрын бодлогыг цааш залгамжилж авч явж чадах чадварлаг боловсон хүчин гэж тодорхойлжээ.

Ийнхүү Бага хурал Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болгохыг дэмжснээр уг саналыг УИХ руу оруулсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо.

Түүний хувьд Бага хурлын үеэр намынхаа нөхөддөө баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл, зарчмаа танилцуулахдаа “Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна” гэжээ. Түүнчлэн өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүдийн асуултад хариулахдаа дөрвөн чиглэлд түлхүү ажиллана гэдгээ мэдэгдсэн. Нэгдүгээрт, цар тахлын нөхцөл байдлыг хэрхэн даван туулах вэ, төсвийн алдагдлыг хэрхэн нөхөх, экспортын гаралтаа нэмэгдүүлэх, онцгой байдлын мененежмэнтээ хэрхэн сайжруулах вэ. Хоёрдугаарт, ямар чиглэлийн бизнесүүдийг илүү дэмжих вэ, аж ахуйн нэгжүүдээ хэрхэн босгож ирэх вэ. Гуравдугаарт, дундаж орлоготой хүмүүсийг дэмжих тогтолцоог нэгтгэх. Дөрөвдүгээрт, сайн засаглал, цахим засаглалтай холбоотой асуудлыг голчилж хөндөн гэв.

ShareTweetShare
Previous Post

Я.Содбаатар: Би дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй

Next Post

Монгол улсын 32 дахь ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардаж авлаа

Next Post
Монгол улсын 32 дахь ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардаж авлаа

Монгол улсын 32 дахь ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардаж авлаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан