• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

Туркойз Хилл Ресурс: Рио Тинтотой үүсгэсэн Арбитрын маргаанд ‘түр захирамж’ гаргуулах хүсэлт хүргүүллээ

2021-01-29
in Онцлох мэдээ, Уул уурхай
0
Туркойз Хилл Ресурс: Рио Тинтотой үүсгэсэн Арбитрын маргаанд ‘түр захирамж’ гаргуулах хүсэлт хүргүүллээ

Оюутолгойн 66 хувийг эзэмшигч Туркойз Хилл Ресурс компани өнгөрөгч оны арван нэгдүгээр сард далд уурхайн нэмэлт санхүүжилтийн хувилбарыг тодорхойлох асуудлаар өөрийн толгой компани болох Рио Тинтогийн эсрэг Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Рио Тинто өнгөрөгч сард Оюутолгойн гүний уурхайн төслийг дуусгахад шаардлагатай нийт зардлын хэмжээ 6.75 тэрбум ам.доллар байх бөгөөд 2022 оны аравдугаар сард анхны олборлолтоо эхлүүлэх тооцоог танилцуулсан. Анх Дубайн гэрээгээр гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 5.3 тэрбум ам.доллар байхаар тооцсон. Тэгвэл Рио Тинто далд уурхайг ашиглалтад оруулахад шаардлагатай нэмэлт 1.45 тэрбум ам.долларын зардлын эх үүсвэрийн 500 сая ам.долларыг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээлэх, үлдсэн хэсгийг Туркойз Хилл Ресурсын хувьцааг санал болгох байдлаар шийдвэрлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Харин Туркойз Хилл Ресурс болон тус компанийн бусад хувьцаа эзэмшигчид хувьцаа арилжих Рио Тинтогийн хувилбарыг эсэргүүцэж байгаа бөгөөд Оюутолгойн ил уурхайгаас ирээдүйд олборлох зэсийн баяжмал дахь алтны хувь хэмжээг бартердах, 10 жилийн хугацаатай бонд гаргах нөхцөлөөр гүний уурхайг санхүүжүүлэхийг зорьж байгаа юм.

Тэгвэл Туркойз Хилл Ресурс компани пүрэв гаригт Рио Тинтогийн эсрэг үүсгэсэн Арбитрын маргаанд “түр захирамж” гаргуулах хүсэлт хүргүүлсэн байна. Компанийн албан ёсны вебсайтад байршсан мэдээлэлтэй танилцах.

Компанийн албан ёсны вебсайтад байршуулсан Арбитрын шүүхээр түр захирамж гаргуулах тухай өргөдөлд “Рио Тинто далд уурхайн нэмэлт санхүүжилтийг өөрийн хувилбараар хэрэгжүүлэх зорилгоор гэрээний дагуу одоогийн зээлдүүлэгчидтэй хэлэлцээр хийх тодорхой заалтуудыг ашиглаж байна. Эдгээр хэлэлцээр нь Оюутолгойн гуравны нэгийг эзэмшигч, Монголын төрийн өмчит Эрдэнэс Оюу Толгой компани 2021 онд бонд санал болгох боломжгүй болгох нөхцөлөөр хийгдэж байна. Хэрэв Рио Тинтогийн тактик хэрэгжсэн тохиолдолд Туркойз Хилл Ресурс компани Оюутолгойн 33 хувийг эзэмшигч, хөрөнгө оруулагчид болох Эрдэнэс Оюу Толгой болон Монгол Улсын Засгийн газартай санхүүжилт ба бусад асуудлаар хэлэлцээрт орох боломжийг хаах болно” гэжээ.

Хэрэв Арбитрын шүүх Туркойзын өргөдлийг хүлээн авч, түр захирамж гаргасан тохиолдолд, маргаан шүүхээр эцэслэн таслагдах хүртэл Рио Тинто болон бусад оролцогч талууд маргааны хүрээнд буюу Оюутолгойн гүний уурхайн нэмэлт санхүүжилтийн хувилбарыг хэрэгжүүлэхтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхийг хориглох аж.

Эх сурвалж: turquisehill.com, Mining.com

ShareTweetShare
Previous Post

‘Советское’-г ‘Luxurious’ болгож зарсан компанийг 20 саяар торголоо

Next Post

Гадаад харилцааны сайдад О.Энхцэцэгийг дэвшүүлэхээр болжээ

Next Post
Гадаад харилцааны сайдад О.Энхцэцэгийг дэвшүүлэхээр болжээ

Гадаад харилцааны сайдад О.Энхцэцэгийг дэвшүүлэхээр болжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан