• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт дөрвөн эмэгтэй сайдаар ажиллана

2021-01-29
in Онцлох мэдээ
0
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт дөрвөн эмэгтэй сайдаар ажиллана

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарыг хэлэлцэж дараах хүмүүсийг дэмжсэн тухай бид мэдээлсэн.

С.Амарсайхан, Ц.Нямдорж, Б.Батцэцэг, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, С.Энхболд, Н.Уртнасан, Ч.Номин нарын найман хүнийг танхимын гаднаас шинээр оруулж ирсэн бол үлдсэн сайд нар нь улирч ажиллахаар болж байна.

  1. Шадар сайд С.Амарсайхан,
  2. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж,
  3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан,
  4. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,
  5. Сангийн сайд Б.Жавхлан,
  6. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
  7. Соёлын сайд Ч.Номин,
  8. Эрүүл мэндийн сайд С.Энхболд,
  9. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан,
  10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа,
  11. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,
  12. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар,
  13. Батлан хамгаалах сайд Г.Сайханбаяр,
  14. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар,
  15. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон,
  16. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нарыг Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газрын гишүүнээр томилохоор санал нэгдэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа

  • Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль
  • ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль
  • ХБНГУ-ын Халле (Halle college) коллеж, герман хэлний судлал
  • ХБНГУ-ын Ханновэр (University of Hanover/ Gottfried Wilhelm Leibniz Universität Hannover) их сургуулийн нийгэм судлал, түүх, улс төрийн шинжлэх ухааны магистр зэрэг,
  • Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан.
  • Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академийг бизнесийн удирдлагын менежмент,
  • АНУ-ын Жорж Таун (Georgetown University) их сургуулийн дэргэдэх Олон улсын Хуулийн институтийн “Олон улсын манлайлал, менежмент” болон “Олон улсын хэлцэл, хэлэлцээрийн зохицуулалт”-аар мэргэжил дээшлүүлсэн.
  • Англи, герман, орос хэлний мэдлэгтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2005-2013 онд Монгол Даатгал ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер
  • 2013-2016 онд МАН-ын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга
  • 2016-2020 онд Үндэсний статистикийн хорооны дарга
  • НҮБ-ын статистикийн комиссын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Дээд түвшний ажлын хэсгийн дарга
  • Америк, Ази, Номхон далайн үндэсний тооллого, статистикийн дарга нарын холбоо /ANCSDAAP/-ны 2018-2020 оны Ерөнхийлөгч
  • 21-р зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл ПАРИС 21 (PARIS 21) консорциумын Удирдах зөвлөлийн Тэргүүнээр сонгогдож байсан.
  • 2020 оноос Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажиллаж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

  • 1996-2005 онд “Мөнхийн Үсэг” ХХК-ийн захирал
  • 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга
  • 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн УЗ-ийн дарга
  • 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх
  • 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
  • 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөх
  • 2016 Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байв.

Соёлын сайд Ч.Номин

  • 10 жилийн 45 дугаар дунд сургууль
  • Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн.
  • 2006-2007 онд Гацуурт Группийн Гадаад Харилцааны Захирал
  • 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий Менежер, 2011 оны 2 сараас эхлэн  Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан

  • 1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль,
  • 1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн.
  • 2002-2003 онд Япон улсын Токушима хотын JRT TV (Japan Radio Television) телевизэд сэтгүүлчийн мэргэжлийн дадлага,
  • 2005 онд ХБНГУ-ын Deutsche Welle (DW TV) телевизэд мэргэжил дээшлүүлэх сургалт,
  • 2008-2013 онд БНСУ-ын KBS, MBC телевизүүдэд мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан.

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга,
  • 2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактор,
  • 2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал
  • 2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал,
  • 2016 оноос “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.

Энэ удаагийн Засгийн газрын шинэ танхимд ажиллах хүмүүст тавьсан гол шалгуур болон онцлог нь өмнөх Засгийн газрын гишүүдээс бараг тал хувийг нь улирааж ажиллуулах, мөн нийгмийн хүлээлтийг харгалзаж эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж түүхэндээ анх удаа 4 эмэгтэй, үүнээс гурван сайдыг шинээр Засгийн газарт оруулж иржээ.

Шинэ Засгийн газрын хувьд сайдын шалгуурт мэргэжлийн байх зарчмыг хадгалсан бол танхим нь бүхэлдээ бодлогын, тодорхой бэлэн төлөвлөлттэй гэдгээрээ бас ялгаатай. Үүнээс гадна шинэ ажлуудыг санаачилж хэрэгжүүлэхээс гадна өмнөх У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн төмөр зам, уул уурхай, газрын тосны үйлдвэр зэрэг олон томоохон бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэхээ нэгэнт зарласан болохоор өмнөх танхимаас нэр бүхий сайд нарыг улираах нь зөв гэдэг дээр МАН-ын УЗ-ийн гишүүд санал нэгджээ. Тиймээс салбарын сайд нарыг бүгдийг нь шинэ хүмүүсээр бүрдүүлэх гэхээсээ харин дотооддоо цар тахалтай, эдийн засгийн хүндрэл сорилтууд үүсэхээр байгаа ийм эгзэгтэй үед тэнцвэрийг хангах нь чухал гэж үзжээ.

Одоо Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа шинэ сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-д танилцуулна.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зохицуулалт хийсний дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайдыг томилох эсэх санал хураалт явуулахгүй.

Харин сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж болно. Ерөнхий сайдын хувьд захирамж гаргаж сайд нараа батална.

УИХ-ын чуулганд Засгийн газрын гишүүний тангараг өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ.

ShareTweetShare
Previous Post

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Энх-Амгалан томилогдлоо

Next Post

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар томилов

Next Post
Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар томилов

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар томилов

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан