• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

‘Тавантолгой түлш’ ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ

2021-02-08
in Дэд онцлох
0
‘Тавантолгой түлш’ ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрчим Хүчний Сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл нар өчигдөр  (2021.02.08) “Тавантолгой түлш” ХХК-д дээр ажиллав.

Тус компанийн захирал М.Ганбаатар албаныханд шахмал түлшний үйлдвэрлэл, түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ ямар байгаа талаар товч танилцуулга өгсөн юм. М.Ганбаатар захирал “Монгол Улсын хатуу түлшний стандартад зааснаар сайжруулсан шахмал түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ 1 бүхэл байх ёстой бол “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан сайн түлшинд агуулагдах хүхрийн агууламж 0,8-0,96 миллграмм буюу стандартад нийцэж байна. Үүнд хяналтын чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд хяналт тавин ажилладаг” гэв.

“Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын судалгаагаар, агаар дахь хүхрийн 70 гаруй хувь цахилгаан станц, 27-28 хувь автомашин, уурын зуух, 7-8 хувь гэр хорооллын айл өрхийн хэрэглээний түлшний шаталтаас үүдэлтэй болохыг тогтоожээ. 2020 оны байдлаар Улаанбаатар хотод 6,6 сая тонн хатуу түлш буюу нүүрс орж ирснээс 6 сая тонныг нь зөвхөн цахилгаан станцад хэрэглэж байгаа аж. Мөн өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 гаруй мянган автомашины 65 хувь нь арваас дээш жилийн насжилттай хөгшин тээврийн хэрэгсэл. Энэ нь агаар дахь хүхрийн агууламжийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгааг салбарын сайд онцолж байлаа.

Шадар сайд С.Амарсайхан “Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн байсныг олон нийт мартсан байна. Тэр цаг үеийг шийдвэрлэж, даван туулахын тулд баруун бүсийн үйлдвэрийг дэд бүтцээ дагаж энд байгуулсан. Өнөөдөр энэ үйлдвэр түүхэн үүргээ гүйцэтгэсэн байна. Гэхдээ нэг зүйл тодорхой байгаа нь орчны бохирдлыг үүсгэсэн байна. Тиймээс Налайхад барьсан шинэ үйлдвэрийн үйл ажиллагааг жигдрүүлж, баруун бүсийн үйлдвэрийг 2021 оны гуравдугаар улиралд багтаан нүүлгэнэ. Бид өвлийн ид хүйтнийг даван тууллаа. Тиймээс нүүлгэх ажлыг ирэх лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулна, ажлын хэсэг байгуулна. Харин танай хамт олон нүүх бэлтгэл ажлыг сайн зохион байгуулж, нүүх хүртэлх хугацаанд орчны бохирдлыг бууруулах тал дээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй” гэв.

ShareTweetShare
Previous Post

Нэмэндэйн Янжмаагийн мэндэлсэний 128 жилийн ойн өдөр тохиож байна

Next Post

‘Насны хишиг’-ийг өнөөдөр олгоно

Next Post
‘Насны хишиг’-ийг өнөөдөр олгоно

'Насны хишиг'-ийг өнөөдөр олгоно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан