Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ‘нэг хаалга-нэг шинжилгээ’-д өнгөрсөн гурван өдрийн хугацаанд эрсдэлтэй бүсийн 25094 иргэнийг шинжилгээнд хамруулсан. Харин өнөөдөр /2021.02.14/-өөс эхлэн гурван өдрийн хугацаанд дүүргийн эрүүл бүсийн 54000 гаруй өрхүүдийг өргөтгөсөн шинжилгээнд хамруулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Уг шинжилгээнд өнөөдөр дүүргийн баруун бүс буюу Толгойт орчим болон алслагдсан хороодын 15000 иргэд шинжилгээнд хамрагдах юм.
Шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төвийн 10 суурин цэгээр болон төвийн бүсийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн явуулын 50 баг тус дүүрэгт ирж 11:00 цагаас шинжилгээ авч эхлээд байна. Байнгын болон явуулын цэгүүд 11:00-17:00 цагийн хооронд сорьц цуглуулна. Шинжилгээний сорьцыг дүүргийн эрүүл мэндийн төв холбогдох лабораторид зөөвөрлөх ажлыг зохион байгуулна. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөн шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.