• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

У.Хүрэлсүх Х.Баттулгатай уулзахгүй, утасны дуудлагыг нь ч авахгүй байна

2021-02-26
in Дэд онцлох
0
У.Хүрэлсүх Х.Баттулгатай уулзахгүй, утасны дуудлагыг нь ч авахгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хувьд мухардалд ороод байна. Учир нь түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшин, ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин зургаан жил ажиллах хүсэл бий нь тодорхой.
Гэвч түүний өмнө давахад тун хэцүү даваа тулгараад байна.
Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломжтой болох явдал.
УИХ-ын гишүүн Т.Доржханд, иргэн О.Мөнхсайхан зэрэг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, улмаар цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн, нэгтгэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй нь тодорхой болсон.
Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ЕТГ-т тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичиг илгээсэн нь  Ерөнхийлөгч Х.Баттулгыг ихэд бухимдуулжээ.
Улмаар албан бичгийн хариуг өөрийн биеэр өгөхөөр Үндсэн хуулийн цэцэд очин, : “Үндсэн хуулийн цэц өөрийнхөөрөө эцэслэн шийдвэрлэж, жишиг тогтоосон асуудлаа дахин дахин авч хэлэлцээд байдаггүй гэж бодож байна. Жишээ нь, 1997 онд Пунсалмаагийн Очирбат гурав дахь удаагаа нэр дэвшсэн. Үндсэн хуулийн цэц дээр ийм маргаан үүсэж, улмаар П.Очирбат нэр дэвших эрхтэй, Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэж, энэ асуудалд цэг хатгасан байна.
Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуультай төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглох заалттай, маргаангүй асуудлаар маргаан үүсгэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Тэднийг өөгшүүлж болохгүй. Маш тодорхой, ардаа захиалгатай хүмүүс ажиллаж байна. Тэдний санаархлаар ард түмний эрх мэдлийг хурааж авах гэсэн аливаа үйл ажиллагаа нь сайн зүйлд хүргэхгүй гэж бодож байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хүмүүс өнөөдөр бүгд амьд сэрүүн, ажлаа хийж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан эрх баригч нам хүртэл хэвээр байна. Тиймээс яагаад ийм маргаан үүсгэж байгааг ойлгохгүй байна.” хэмээн зандрах, гомдоллох хослуулан өгүүлснийг хэвлэлүүд дамжуулсан билээ.
Эх сурвалжийн өгүүлж буйгаар Ерөнхийлөгч Х.Баттулгын бухимдал Үндсэн Хуулийн Цэцэд очсон төдийгөөр хязгаарлагдахгүй ажээ.
Тэрээр Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх үедээ ярьсан тохирсноосоо буцаж, өөрийг нь хуурна чинээ бодоогүй явсан МАН-ын удирдлагуудад хатуу үг чулуудан, Үндсэн Хуулийн Цэц дээр маргаан үүсч буй нь хууль зөрчиж буй тул нэн даруй зогсоохыг шаардсан байна.
Гэвч түүнтэй холбогдсон МАН-ын нэр бүхий лидерүүд мэдэн будилж, нэг нэгэн рүүгээ асуудлыг бултуулах маягаар “амыг нь таглаж буй” гэнэ.
Гэхдээ явж явж Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрт “цагаан байшингийн эзэн” л нөлөөлж чадах нь нууц биш.
Иймээс ч Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хүсэлтээр огцорсон өдрөөс нь хойш уулзаагүй яваа МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй холбогдохыг хичээж буй ч нөгөөх нь уулзахгүй, тэр бүү хэл утасны дуудлагыг нь авахгүй байгаа ажээ.
Э.Мягмардорж Sonin.mn
ShareTweetShare
Previous Post

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 3 дугаар сарын 1-нээс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ хангахыг УОК-оос даалгалаа

Next Post

Дээд шүүх: Ж.Эрдэнэбатыг суллахаас татгалзлаа

Next Post
Дээд шүүх: Ж.Эрдэнэбатыг суллахаас татгалзлаа

Дээд шүүх: Ж.Эрдэнэбатыг суллахаас татгалзлаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан