Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр нийт хийсэн шинжилгээгээр covid-19 халдварын 35 тохиолдол нэмж илэрснийг мэдээлэв.Батлагдсан тохиодллуудаас хоёр нь Истанбул-УБ-ын тусгай нислэгээр зөөвөрлөгдсөн бол бусад нь дотоодод бүртгэгджээ. Ингээд манай улсад нийт 2860 тохиолдол бүртгэгдээд байна.
НЭГ ХҮНИЙ ХАЛДВАР АВСАН ЭХ УУРХАЙГ ТОГТООХОР АЖИЛЛАЖ БАЙНА
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:
-Сүүлийн 24 цагт 35 шинэ тохиолдол бүртгэгджээ. Дотоодын 33 тохиолдлоос 7 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын явцад батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн байна. Мөн 25 хүн өмнөх голомтын хавьтлууд бол нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоох тандалт судалгаа үргэлжилж байна. Сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 2,866 бүртгэгдсэнээс 2,183 буюу 76 хувь нь эдгэрсэн.Одоогоор 668 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 7 хүн байна.
НИЙСЛЭЛД БҮРТГЭГДСЭН ХАЛДВАРЫН ШИНЭ ГОЛОМТУУД ЦАГААН САРЫН ЗОЛГОЛТТОЙ ХОЛБООТОЙ
ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:
Манай орны хувьд Астразенека вакцин хэрэглэж байна.Энэхүү вакциныг 16 эрүүл мэндийн байгууллагын ажилчид, цар тахлын голомтод ажиллаж буй хүчний байгууллагын алба хаагчдыг дархлаажуулж байна.Нийт дархлаажуулж буй х
Өнөөдрийн байдлааар 6808 хүнийг дархлаажуулсан.Үүний 568 нь цар тахлын голомтд ажиллаж буй алба хаагчид. Вакцины дараа зонхилон тохиолдож буй урвал нь халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байна.Эхний тун хийлгэсний дараа дархлаа 62 хувь, 2 тун хийлгэсний дараа дархалаа 92 хувь тогтож байна гэсэн үзүүлэлттэй байна. Хаврын саруудад буюу дөрөв, тавдугаар сард халдварын шинэ тохиолдол илэрч болзошгүй. Ялангуяа нийслэлд шинэ голомтууд гарч байгаа нь цагаан сарын золголттой холбоотой.