• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

ХӨСҮТ: Монгол Улсад Covid-19 халдварын нийт тохиолдол 3000 боллоо

2021-03-02
in Онцлох мэдээ
0
ХӨСҮТ: Монгол Улсад Covid-19 халдварын нийт тохиолдол 3000 боллоо

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:

-Өчигдөр нийт 13108  хүнд шинжилгээ хийхэд нийслэлд  48 хүнээс халдвар илэрсэн. Үүнээс  43 хүн нь хяналтад авсан хүмүүсийн ойрын хавьтал бол хоёр хүнээс халдвар  “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд илэрсэн. Үлдсэн гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлох судалгааг хийж байна.  Аймаг орон нутагт халдвар бүртгэгдээгүй. Нийслэлд бүртгэгдсэн халдварууд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 31 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Нийт 655 хүн эмчлүүлж байгаагаас  биеийн байдал хөнгөн 574, хүндэвтэр  71, хүнд ес, нэн хүнд нэг хүн байна.

Монгол Улсын хэмжээнд Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 3000-д хүрлээ. Үүнээс дотоодод халдвар авсан 2481 тохиолдол байна. Өчигдөр илэрсэн 48 тохиолдлын хувьд Баянзүрх дүүргээс 16, Баянгол 7, Сүхбаатар 5, Сонгинохайрхан дүүргээс есөн хүнээс тус, тус халдвар илэрсэн. Халдвар ихэвчлэн үйлчилгээний газрууд ялангуяа хүнс худалдааны захуудад бүртгэгдэж байна.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр “Дүүргийн эрүүл мэндийн төвийн 22 цэгт 9531 хүнийг вакцинд хамрууллаа. Үүнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, халдварын хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд болоод онцгой байдал, цагдаа нарыг хамруулсан. Вакцинд хамрагдсан хүмүүсийн вакцины дараах урвалын тандалтын байдлыг тогтмол хянаж байгаа. Вакцины заавар дээр заагдсан урвалууд вакцинд хамрагдсан хүмүүст илэрч байна. Тухайлбал, вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 гаруй хувьд нь халуурах, толгой өвдөх, бие арзайх, вакцин хийлгэсэн газар хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Эдгээр шинж тэмдгүүд 2-3 хоногт арилдаг. Одоогийн байдлаар вакцины дараах хүндрэл бүртгэгдээгүй” гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

–ХӨСҮТ шинжилгээний хариуг зөрүүлсэн талаар иргэнээс гомдол ирсэн. Шинжилгээний хариу өглөө нь сөрөг гарч, өдөр нь эерэг гарсан учраас ХӨСҮТ-эд тусгаарласан байна. Үүнийгээ программын алдаа гэж тайлбарласан байх юм.

-Гэрэгэ систем дээр шинжилгээ авч байгаа бүх лаборатори төвүүд  холбогдсон байдаг. Тус системийн хэрэглээ тал дээр  ялангуяа шинээр холбогдож байгаа  лаборатори төвүүд дээр үйл ажиллагаатай холбоотой алдаа гарсан. Цөөн тохиолдол сөрөг гарсан. Алдаагаа зассан учраас цаашид ийм алдаа гаргахгүй.

-Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн. Өдөрт хичнээн хүн вакцинд хамрагдаж байгаа вэ? Вакцинжуулалт удаашраад байгаагийн шалтгаан юу вэ?

-Гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 1700 хүн 22 цэгт вакцинд хамрагдсан байна. Цар тахлын үед вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа учраас хүн хоорондын зай барих, эмч тухайн хүнд заавал эрүүл мэндийн үзлэг хийх, вакцин хийлгэсний дараа 20-30 минут ажиглаж байгаа. Эдгээр дүрэм журмыг мөрдөж ажиллаж байна.

ShareTweetShare
Previous Post

Улсын дугаар нь 3,8 тоогоор төгссөн автомашин эзэмшигчид татвараа төлнө

Next Post

Өвөр Монголд бүх төрлийн цахим валют олборлолтыг хориглов

Next Post
Өвөр Монголд бүх төрлийн цахим валют олборлолтыг хориглов

Өвөр Монголд бүх төрлийн цахим валют олборлолтыг хориглов

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан