• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Ц.Оюунгэрэл АН-ын даргад өрсөлдөхөөр 77 саяыг “босгов”

2021-03-09
in Дэд онцлох, Улс төр
0
Ц.Оюунгэрэл АН-ын даргад өрсөлдөхөөр 77 саяыг “босгов”

Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчид дэнчингийн мөнгө “босгох” шаардлага үүсээд буй. Сунгаанд 19 хүн өрсөлдөхөөр материалаа өгөхөд тус намын Дотоод сонгуулийн хороо өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, мөн П.Галиндэв хоёрыг хасч, О.Алтангэрэл нэрээ татсанаар 16 хүн үлдсэн. Тэд тус бүрдээ өнөөдрийн 17.00 цагаас урьтаж, 90 сая төгрөг босгох шаардлагатай. Одоогоор нэр дэвшигчдээс хамгийн амжилттай дэнчингээ босгож байгаа нь Соёл, спортын сайд асан Ц.Оюунгэрэл болж байна. Түүнийг Ардчилсан намын даргад өрсөлдөхийг нь дэмжиж 586 хувь хүн, аж ахуй нэгжээс 77,810,747.24 төгрөг хандивлаад байна.

Сануулахад, Ардчилсан намын даргад Ц.Оюунгэрэлээс гадна Д.Пүрэвдаваа, Б.Отгонбат, О.Цогтгэрэл, Б.Амарсайхан, С.Билэгсайхан, О.Амартүвшин, С.Эрдэнэболд, Ш.Жандос, Ж.Батсуурь, М.Тулгат, М.Чимэддорж, Б.Мөнхтулга, Н.Лхагвадорж, Ц.Уртнасан, Т.Энхсайхан нар өрсөлдөж буй. Намын даргад өрсөлдөх нэр дэвшигчээс дээрх хэмжээний мөнгө “босгох” шаардлага тавьдаг нь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж, Ардчилсан намын дарга болсон цагт ямар бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахаа тайлагнахад зардал гарна гэж үзэж, дүрэмдээ энэхүү зохицуулалтыг тусгаж ирсэн. Гэвч эл зохицуулалт Ардчилсан намын дүрмийг шинэчлэн баталсан үеэс гишүүдийн эсэргүүцэлтэй тулж байв. Тухайлбал, тус намын даргад нэр дэвшээд буй Ц.Оюунгэрэл “Энэ бол мөнгөтэй хүмүүст өрсөлдөх боломжийг олгосон зохицуулалт” гэж шүүмжилж байсан удаатай. Гэвч өнөөдөр тэрбээр намын гишүүд, дэмжигчдийнхээ тусламжтайгаар дэнчингээ хандиваар амжилттай босгож байна.

ShareTweetShare
Previous Post

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх албан бичиг хүргүүлэв

Next Post

А.Гансүх: 20 сая доллар авч ирсэн гэх мэдээлэл гүтгэлэг

Next Post
Ц.Оюунгэрэл АН-ын даргад өрсөлдөхөөр 77 саяыг “босгов”

А.Гансүх: 20 сая доллар авч ирсэн гэх мэдээлэл гүтгэлэг

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан