• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга гамшигт өртөж хүний амь хохирсонд эмгэнэл илэрхийллээ

2021-03-16
in Онцлох мэдээ, Улс төр
0
Ерөнхийлөгч Х.Баттулга гамшигт өртөж хүний амь хохирсонд эмгэнэл илэрхийллээ

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хүний амь хохирсонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ. 

Эмгэнэлд, ‘Манай улсад нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 10 иргэн, түүний дотор хоёр хүүхэд амиа алдаж нөхөж баршгүй гарз тохиосонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлж байна.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 590 иргэн сураггүй алга болсон ч эрэн хайх ажиллагаа хийсний үр дүнд 579 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.

Байгаль цаг уурын эрхээр амьдардаг малчин түмэнд тулгарсан байгалийн давагдашгүй хүчин зүйлс цаашид ч дахин нүүрлэхгүй гэх баталгаа байхгүй тул бид эрдэнэт хүний амь насыг хамгаалах, давагдашгүй нөхцөл байдлын үед малчид болон онцгой байдлын албан хаагчид хэрхэн мэдээлэл солилцох, цаг алдалгүй эрэн хайх ажиллагааг явуулах асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.

Жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд Монгол Улсын Засгийн газар малчдыг онцгой нөхцөлд хэрэглэдэг утаат дохиолол, олон улсад өргөнөөр хэрэглэдэг 48 цагийн турш тусламжийн дохиолол илгээх галт дохиолол болон байршил тогтоох GPS гэх мэт шаардлагатай төхөөрөмжөөр хангах бодит шаардлага үүссэн байна.

Техник технологи хөгжсөн 21 дүгээр зуунд малчдыг дээрх төхөөрөмжүүдээр хангаж чадвал үер усны аюул, цасан болон шороон шуурга, ойд төөрөх зэрэг тохиолдолд цаг алдалгүй тусламж авах нөхцөл бүрдэнэ. Иймд олон улсад өргөнөөр хэрэглэгдэж туршигдсан ийм төхөөрөмжүүдээр малчдыг хангах ажлыг цаг алдалгүй хийх шаардлагатай байгааг Монгол Улсын Засгийн газарт сануулж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд, Монгол Улсын иргэн бүр 1/ Амьд явах эрхтэй…, 2/ Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй хэмээн заасан байдаг.

Иймд эрдэнэт хүний амь насыг хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан дээрх заалтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт дахин сануулъя’ гэжээ.

ShareTweetShare
Previous Post

Монгол, Хятадыг дайрсан шороон шуурга Өмнөд Солонгост хүрчээ

Next Post

Путины зарлигаар Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагналаа

Next Post
Путины зарлигаар Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагналаа

Путины зарлигаар Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагналаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан