• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Оюутолгойд COVID-19-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас сэжигтэй нэг тохиолдол илэрч, ХӨСҮТ рүү шилжүүлжээ

2021-03-17
in Дэд онцлох
0
Оюутолгой компанийн ажилтан ажлын байрандаа нас баржээ

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутагтаа цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг өнөөдөр танилцууллаа.

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал ‘Өмнөговь аймгийн Оюутолгойн уурхайд COVID-19-ийн батлагдсан нэг тохиолдол гарсан. Тухайн тохиолдлыг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж буй бөгөөд биеийн байдал нь дунд зэрэг байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 44 хүнийг тусгаарлан, PCR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан. Мөн дам хавьтуудыг тусгаарласан PCR  шинжилгээг Гашуунсухайт болон Оюутолгойн лабораторид хийхэд бүх хариу сөрөг гарлаа’ гэв.

Гэвч тэрбээр ‘Оюутолгойд батлагдсан дээрх тохиолдлын ойрын хавьтлуудаас нэг тохиолдол нь сэжигтэй гарсан тул ХӨСҮТ рүү өчигдөр шилжүүлсэн ба лабораторийн шинжилгээний хариу нь одоогоор гараагүй байна.

Үүнтэй холбоотойгоор Оюутолгойд ойрын болон дам хавьтлуудыг нэмэлтээр тодорхойлж, PCR  шинжилгээ, уурхайн орчинд ариутгал халдваргүйтгэлийг хийж байна. Оюутолгойд Шуурхай штаб ажиллаж байгаа бөгөөд аймгийн Онцгой комисс, Шуурхай штабтай мэдээлэл солилцон ажиллаж байна. Сэжигтэй тохиолдол гарсан үед ээлж солилцон сумдад очсон иргэд байгаа тул сумдын Онцгой комисс болон эрүүл мэндийн төвүүдэд мэдээлэл өгч, тандах ажил хийж байна. Сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудыг сайтад тусгаарласан ба биеийн байдалд зовуурь илрээгүй’ гэв.

Түүнчлэн ‘Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, олон нийтийн газраар зорчих бол хүн хоорондын зайгаа баримтлахыг хүсэж байна’ гэлээ.

ShareTweetShare
Previous Post

Тээврийн болон зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

Next Post

Грэммийн өнгийг тодорхойлсон ‘хээнцэр’ амны хаалтууд

Next Post
Грэммийн өнгийг тодорхойлсон ‘хээнцэр’ амны хаалтууд

Грэммийн өнгийг тодорхойлсон 'хээнцэр' амны хаалтууд

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан