УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал,
- Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
- Элчин сайдыг эгүүлэн татах тухай асуудал,
- УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа,
- Цаг үеийн шинжтэй асуудлаарх Ерөнхий сайдын мэдээлэл: Дархлаажуулалтын явцын талаар.
Мөн өнөөдөр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн тангаргаа өргөх юм. Тэрбээр авлига албан тушаалын хэрэгт холбогдож, УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр нь цагдан хорьсон тул гишүүний тангаргаа өргөж амжаагүй байсан юм.
УИХ-ын хаврын анхны чуулган хуралдаж, Ж.Эрдэнэбат тангаргаа өргөнө |