• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Ж.Гүррагчаа: Монгол төрийн сансрын бодлогын хэтийн төлөвлөгөөг тодорхойлох шаардлагатай

2021-03-22
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Ж.Гүррагчаа: Монгол төрийн сансрын бодлогын хэтийн төлөвлөгөөг тодорхойлох шаардлагатай

Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эл тэмдэглэлт ойн баярыг тохиолдуулан БНМАУ, ОХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаатай уулзлаа.

Тэрбээр ЗХУ-ын сансрын нисэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт, хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ. Тэд сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн 10 дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.

“Союз-39” хөлгийн нислэгийн явцад Зөвлөлтийн сансрын нисэгчидтэй хамтарч 30 орчим эрдэм шинжилгээний сорил, туршилтыг амжилттай хийж гүйцэтгэжээ.

–Монгол-Зөвлөлтийн найрамдалт харилцааны хамгийн тод илэрхийлэл нь энэхүү хамтарсан нислэг болсон. Энэ нислэгийг өнөөдөр дурсахад ч бахархалтай. Харин та өнөөдөр юуг нь онцлохыг хүсэж байна вэ?  

-Үнэхээр Монгол-Оросын хамтарсан нислэг бол хоёр орны ард түмний дотно харилцааны илрэл, найрамдлыг илэрхийлсэн үйл явдал болсон юм. Бид сансарт ниссэн ойгоо, хамтарч ажилласан ажлынхаа талаар ярихдаа найрамдал нөхөрлөлийн тухай  үргэлж ярьж байх ёстой. Одоогоос 40 жилийн өмнө монгол хүн анх сансарт нисэж ард түмэн маань их бахдан хүлээж авсан. Ард түмний ой тойнд ортол ингэж хүргэх асуудлыг хэвлэл мэдээллийн байгууллага, тэр дундаа МОНЦАМЭ агентлаг чухал үүрэг гүйцэтгэсэн юм. МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч нар, сэтгүүлчид, гэрэл зурагчид болон телевиз, киноныхон бүгд идэвхтэй ажилласны дүнд энэхүү үйл явдлыг манай монголчууд бүрэн мэдэрч хүлээж авах боломжийг олгосонд талархал илэрхийлж байна.

МОНЦАМЭ агентлаг энэ жил 100 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ бол бага хугацаа биш. Энэ хугацаанд монголчуудын олсон ололт амжилт бүхэн хэвлэл мэдээллийн байгууллага, МОНЦАМЭ агентлаг, сэтгүүлч, сурвалжлагч нартай холбоотой. Ард түмнийхээ хийсэн бүтээснийг олон түмэндээ хүргэж, ойлгуулж, хэлж дуулгаж байсан энэхүү үйл явдлыг МОНЦАМЭ агентлаг голлож үүрч байсан даа. 1960 оноос телевиз, радио гээд бусад мэдээллийн хэрэгслүүд гарч ирсэн.

ShareTweetShare
Previous Post

НӨАТ: 1.5 сая төгрөгийн 16, гурван сая төгрөгийн 1 азтан тодорлоо

Next Post

Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна

Next Post
Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна

Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан