• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

12 давхраас үсэрсэн эмэгтэй 2018 оноос хойш гэр бүлийн хүчирхийлэлд байжээ

2021-03-29
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Шуурхай: Элизабет хотхоны дээврээс эмэгтэй хүн унаж, нас барав

‘Элизабет’ хотхоны 12 давхраас 39 настай эмэгтэй С үсэрч нас барсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.

Эх сурвалжийн өгч буй мэдээллээр С 12 давхрын дээвэр дээрээс үсэрч нас барсан хэргийн газраас авсан 39 кадр гэрэл зураг, гарын дардас зэргийг шинжилгээнд явуулсан байна. Мөн амь хохирогч С нь гэрээслэл бичиж үлдээсэн байжээ. Гэрээслэлийг хэргийн нотлох баримтаар хурааж авсан байна.

Амь хохирогч С нь банкинд ажилладаг бол нөхөр Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн аж. Мөн Б нь С-г байнга гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг байжээ. Тухайлбал, 2021 гуравдугаар сар, 2020 оны аравдугаар сарын 23, 2018 оны тавдугаар сарын 8-нд удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан байна. Хамгийн сүүлд буюу энэ сарын 19-нд болсон гэр бүлийн хүчирхийллийн улмаас С нь 12 давхар байрны дээвэр дээрээс үсэрснээр 3-15 насны дөрвөн хүүхэд өнчирч хоцорлоо.

Түүнчлэн Б нь 11 удаа эрүүлжүүлэхдэж байсан байна. Мөн 2018 онд хүний биед хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлээр ял авч байжээ. Б нь албан ёсоор гэр бүл батлуулсан түүхгүй бол амь хохирогч С өмнө нь гэр бүл зохиож хоёр хүүхэд төрүүлсэн ч гэр бүлээ цуцлуулсан байна. Ингээд Б-тэй амьдарснаар дахин хоёр хүүхэд төрүүлсэн бөгөөд хамгийн бага хүүхэд нь гурван настай байжээ.

Иргэн С өндрөөс үсэрч амь насаа алдсан уг хэрэгт холбогдуулан түүний бага хоёр хүүхдийнх нь эцэг болох Б-г шалгаж байгаа юм.  Түүнийг Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл буюу хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэх үндэслэлээр эрүү үүсгэх нөхцөл бүрдээд байгаа юм.

Эрүүгийн хуулийн 10.4-т  ‘Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ’ гэж заажээ.

Түүнчлэн уг хуульд  ‘гэр бүлийн хамаарал бүхий харилцаа’ гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэжээ.

ShareTweetShare
Previous Post

УОК-ын хурал дээр 4-р сарын 3-наас хатуу хөл хорио тогтоох талаар яригджээ

Next Post

Ховд аймагт КОВИД-19 халдварын нэг тохиолдол батлагджээ

Next Post
Хөвсгөл аймагт нэмж гурван хүнээс халдвар илэрлээ

Ховд аймагт КОВИД-19 халдварын нэг тохиолдол батлагджээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан