• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

‘Рио Тинто’-гийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Х.Амаржаргалыг томилжээ

2021-03-29
in Дэд онцлох
0
‘Рио Тинто’-гийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Х.Амаржаргалыг томилжээ

‘Рио Тинто’ групп үүсгэн байгуулагдсаны 148 жилийн түүхт ой өнөөдөр тохиож буй.

Энэ өдөр ‘Рио Тинто’ групп Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Х.Амаржаргалыг томилсноо зарлалаа. 

Түүний хувьд бизнесийн эрх зүй, олон улсын хувийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчаар ажлын гараагаа эхлүүлж, 2002-2006 онд Цэц хуулийн фирмд өмгөөлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Тэрээр нь Их Британийн Дандигийн Их сургуул ьд Хуулийн Магистрын зэрэг эзэмшиж, байгалийн нөөцийн бодлого, менежментийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд шинэ албан тушаалдаа 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ээс ажиллаж эхлэх аж.

Х.Амаржаргалын товч намтар:

  • Улаанбаатар Мэргэшсэн хуульч Х.Амаржаргал нь 2008 оноос хойш “Рио Тинто”-гийн Ази тивийг хариуцсан хайгуулын баг, Оюу толгой, Нүүрс болон очир эрдэнийн салбар нэгжүүдэд удирдах албан тушаал эрхэлж байсан.
  • 2010 онд Оюу толгойн Стратеги Хөгжлийн Ерөнхий Зөвлөхөөр томилогдохоосоо өмнө Лондонд “Рио Тинто”-ийн Хайгуулын группд Ази бүсийн Бизнес хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байсан.
  • 2014 оноос “Рио Тинто”-гийн Зэс, Очир эрдэнийн группийн Ажлын албаны даргаар томилогдсон.
  • Үүний дараа 2019 оны дөрөвдүгээр сард “Рио Тинто” Монгол ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байгаад ийнхүү шинэ албан тушаалд томилогдож байна.

Сүүлийн 10 гаруй жил Х.Амаржаргал нь “Рио Тинто”-гийн Монгол дахь төдийгүй, Лондон дахь төв оффист хайгуулаас эхлээд стратеги, худалдаа, арилжаа, хууль эрх зүйн чиглэлээр удирдах албан тушаал эрхэлж байв.

‘Рио Тинто’-гийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал ‘Манай улсын төдийгүй “Рио Тинто”-гийн хувьд тун чухал цаг үед энэ хүндтэй үүрэг ногдож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Монгол хүний хувьд “Оюу толгой” төслийг нийт монголчуудад, хувь нийлүүлэгчид, болон хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай байлгахад анхаарч ажилласаар байх болно. Мөн дэлхийн түвшний 100 орчим чадварлаг залуу монгол мэргэжилтнүүдээс бүрдэх “Рио Тинто”-гийн Монгол дахь Мэдээлэл, технологийн төвийг хариуцан ажиллах болсондоо баяртай байна. Энэхүү төв нь мэдээлэл технологийн энэ эринд хурдацтай өргөжиж, дэлхийн олон улсад үйлчилгээ үзүүлэн, Монгол хүн эх орондоо дэлхийн түвшинд үнэлэгдэн ажиллах боломжтой гэдгийг харуулсан хөдөлмөр эрхлэлт, цар тахлын дараах эдийн засаг болон бизнесийн салбарт түүчээлсэн гадаадын хөрөнгө оруулалтын сайн загвар юм” хэмээн онцоллоо.

ShareTweetShare
Previous Post

Дөрөвдүгээр сарын 3-18-нд ‘УЛААН’ түвшин буюу хатуу хөл хорио тогтоох ЭМЯ-ны саналыг УОК дэмжжээ

Next Post

Иргэний шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд 4 дүгээр сарын 9-нд зогсооно

Next Post
Иргэний шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд 4 дүгээр сарын 9-нд зогсооно

Иргэний шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд 4 дүгээр сарын 9-нд зогсооно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан