• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

УОК: Явган хүний хөдөлгөөнийг хязгаарлана

2021-04-20
in Дэд онцлох, Нийгэм
0
Хатуу хөл хорионы үеэр ажиллах 10 төрлийн байгууллагын ажилтнууд ажлын газрын үнэмлэх, зөвшөөрлөөр хөдөлгөөнд оролцоно

Шадар сайд С.Амарсайхан хөл хорионы хугацаанд явган хүний хөл хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлах арга хэмжээ авахыг мэдэгдлээ. Тэрбээр өнөө өглөө УОК-ын дэргэдэх Шуурхай штабт ажиллах үеэрээ ийнхүү мэдэгдсэн юм. Түүний хэлснээр эхний ээлжинд хүүхдийн тоглоомын талбай болон олон хүн цугладаг байршлуудыг хаах юм байна.

Тэрбээр энэ сарын 10-наас 25-ныг хүртэл нийслэлд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор “Хатуу хөл хорионы хугацаанд иргэн нэг дор бөөгнөрөхгүй. Гэрийнхээ ойр орчимд салхинд гарах, алхах, хөдөлгөөн хийхийг хориглохгүй. Дүүрэг хорооныхоо нутаг дэвсгэрийн хүнсний дэлгүүрүүдээс хүнсний бүтээгдэхүүнээ авна. Бүх хүнийг манаж, сахих боломж байхгүй. Тиймээс иргэд маань өнгөрсөн хугацаанд төрийн шийдвэрийг дэмжиж байсан шиг 15 хоногийн хугацаанд өөрсдийнхөө оролцоог хангана гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн мэдэгдэж байсан билээ.

УОК-ын Шуурхай штабын өгсөн мэдээллээр автомашинтай холбоотой зөрчлүүд цэгцэрсэн байна. Цаашид явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах арга хэмжээг шат дараатай авах юм. Мөн PCR шинжилгээг нарийвчлан зохион байгуулахаар болжээ. Тус штабын дарга, хурандаа Ц.Ганзориг хэлэхдээ “PCR шинжилгээний зохион байгуулалтыг цэгцэнд нь оруулна. Ялангуяа аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчид шинжилгээ өгөх асуудлыг нарийн зохион байгуулна” гэлээ.

Хөл хорионы хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэсэн болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

Иргэдээс 30 гомдол ирсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэний биеийн байдал хүндэрч, хүчилтөрөгчийн аппарат хүрэлцэхгүй, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шилжүүлж өгөхийг хүсчээ. Энэ дагуу сахиурынх нь хамт Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү шилжүүлсэн байна.

Иргэдээс ирүүлж буй гомдол, саналын дийлэнх нь эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат хүрэлцдэггүйтэй холбоотой байгаа аж. Түүнчлэн орон нутагт Covid-19-ийн нөхцөл байдал хүндхэн байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв. Тодруулбал, Дархан, Сэлэнгэ, Төв аймагт Covid-19-ийн хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байгаа тул тэг зогсох арга хэмжээ авахгүй бол халдварыг барьж дийлэхгүй болохыг орон нутгийн удирдлагууд мэдээлжээ.

ShareTweetShare
Previous Post

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамжаа танилцууллаа

Next Post

Байлдагчид, ар гэрийнхний цахим уулзалтыг тогтмолжуулжээ

Next Post
Байлдагчид, ар гэрийнхний цахим уулзалтыг тогтмолжуулжээ

Байлдагчид, ар гэрийнхний цахим уулзалтыг тогтмолжуулжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан